Сэтгэгдэл 0
Манай улсын хилийн автозамын зарим боомтыг энэ сарын сүүлийн өдрүүдэд түр хаана.Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг автозамын Цагааннуур, Ульхан, Тэс боомтыг хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар харилцан тохиролцсоны дагуу 12 дугаар сарын 30, 31-нд түр хаана.
Мөн, БНХАУ-тай хиллэдэг автозамын Замын-Үүд, Хавирга боомтыг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-нд хаах юм байна. Бусад хилийн боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллахыг Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.