Сэтгэгдэл 0
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт сумын төвөөс баруун урьд зүгт 45 км-т Тээл багийн “Тээлийн бирваз” гэдэг газар Сэлэнгэ мөрний мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөмөрч суужээ. Энэ тухай дуудлагыг 12 дугаар сарын 26-ны өдрийн 14:24 цагт хүлээн авчээ.
Тухайн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн ''Лексус-450'' загварын автомашинтай Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явж байхдаа голын хойд эргээс 20 метрийн зайтай, 4 дугуй цөмөрч орсон байсныг 18:07 цагт татан гаргажээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.