Сэтгэгдэл 0
Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын эрчим хүчний тасралтгүй байдлын талаар мэдээлэл өглөө:
Улаанбаатар хотын эрчим хүчийг энэ жил 200МВт-аар нэмэгдүүлэх том зорилтдоо хүрсэн. Багануур дүүрэгт барьсан 50МВт-ын батерей станцыг Улсын коммисс хүлээж авсан учир оргил цагийн ачааллыг хуваалцаж эхэлсэн. Бөөрөлжүүтийн 150МВт-ын 1-р блокын галлагааг энэ сарын 24-ний 09:00 цагт эхлүүлж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Туршилт тохиргоо амжилттай болсон тохиолдолд 29-нөөс төвийн эрчим хүчний системтэй холбож, шинэ он солигдох мөчид эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх боломжийг хангахаар ажиллаж байна. Техник, технологийн тал дээр багахан хүндрэл тулгарсан ч завсарлаж чадсан. Он солигдохоос өмнө Бөөрөлжүүтийн хоёр станцаа хэвийн ажиллагаанд оруулснаар өвлийн оргил ачааллын үеэр эрчим хүчний дутагдалд орохгүй. Өнгөрсөн оны өвлийн оргил ачааллын цагаар эрчим хүчний системийн хэрэглээ 14%-иар нэмэгдэж байсан бол энэ жил 8%-иар нэмэгдэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.