Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Гашуунсухайтын гашуун үнэн

2024/12/25
Өчигдөржингөө “сайн мэдээ” түгэв. Сошлоор хэн нэгнийг шонд өлгөж байх хооронд, “манай хэд” Гашуунсухайт-Ганцмод боомтын төсөл гараанаас гарна гэдгийг Хятадын талын дипломат “тойруулг”" мэт үгийг эш болгон цацсан нь энэ. Үнэхээр гараанаас гараад, гацаанаас бултаж байвал Монгол Улсад бүхэлд нь ашигтай төсөл. Гэхдээ байна аа, 21 жилийн өмнө эхлээд, 60 орчим удаа хоёр талын ажлын хэсгүүд хуралдсан төсөл шүү дээ. Мөнхийн хөрш, стратегийн түншийн “за” гэж засдаг үгээр хуурсан төсөл өнөөдөртэй ийн золгосон учрал түүх гэвэл энэ.

Хятадын тал “шийдвэрлэхэд бэлэн” гэдгээ илэрхийлсэн. Яг шийдвэрлэнэ гэж хэлээгүй. Шийдвэрлэхэд бэлэн гэдэг нь хэлэлцээ явдаг дэс дарааллаараа явна л гэсэн үг. Хэдэн жил, магадгүй нэг арван ч үргэлжилж мэднэ. “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг БНХАУ-тай хамтран барих ажлын хэсгээс өргөн мэдүүлснээр тогтоол батлагдах ёстой. Үүний дараа хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ байгуулагдана. Үүнийг нь УИХ-аар соёрхон батална. За тэгээд л гол ажил эхэлнэ дээ. Компани хооронд гурвалсан гэрээ буюу төмөр замын холбох, нүүрс худалдан авах, хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээ байгуулах ёстой болно.

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ “Энэ хэлэлцээг бид цаг алдалгүй, маш хурдан хугацаанд байгуулж ажилд нь оруулахгүй бол өдөр, хоног их алдаж байгаа. Алдсан боломж болон алдах боломж маш их байгаа” гэсэн юм.

Одоогоор Монгол Улс автомашины тээвэрлэлтээр дээд тал нь 85 сая тонн гаргах хүчин чадалтай. Хэрэвзээ 100 саяас давуулъя гэвэл хил дамнасан төмөр зам зайлшгүй байх ёстой. ТЭЗҮ-д тусгаснаас нь харвал хил дамнасан төмөр зам өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой. Төсөл бүрэн чадлаараа хэрэгжиж эхэлмэгц Монгол Улсын нүүрсний экспорт жилдээ 30-50 сая тонноор нэмэгдээд зогсохгүй тээврийн зардал хоёр дахин буурна. Дахин хэлэхэд ТЭЗҮ-д тусгаснаар шүү дээ.

Хятадын тал юун дээр гацаж ирсэн бэ гэвэл нүүрс нийлүүлэх үнэ байсаар ирсэн. Хятадын талаас 4.1 тэрбум юанийн хөрөнгөөр төслийг гүйцэтгэх  компани нь “China Energy Investment Corp” компани. Тус компанитай хэлэлцээрийн хүрээнд нүүрс худалдах, худалдан авах, олборлолт нэмэгдүүлэх гэрээг Монголын талтай хийхээр зорьж ирсэ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын 68 дугаар тогтоол гарч, уг тогтоолд “China Energy” компанитай жилд 20 сая тонноос доошгүй хэмжээний нүүрс нийлүүлэх харилцан ашигтай, урт хугацааны гэрээ байгуулахыг зөвшөөрөхөөр болжээ. Гэсэн ч “China Energy” компанийн зүгээс нүүрсний үнийг Уул уурхайн биржийн хуульд заасан дундаж үнээр бус, өмнөх “Chalco”-ийн гэрээнд заасан нөхцөлөөр тохиролцох сонирхолоо илэрхийлсэн. Тээврийг ч мөн энэ компани өөрсдөө гүйцэтгэх хүсэлтэй байгаа. Монголчууд тээврээс ашиг олохгүй нь тодорхой.

Хятадууд ийм байдаг юм байж. Манайд ямар асуудал байна аа. Манайд нөгөө чихрээ амандаа хүлхсэн хэдэн ах нарын улстөржсөн попрол л асуудлын шалтаг болж байж. Нэг ёсондоо стратегийн ач холбогдол бүхий төсөл ах нарын шүлсэнд дарагдсан гэсэн үг. Хятадын талаас гол төмөр замаа барьж дуусгасан ч манай тал 10 жил ашиглаагүйгээс Хятадын тал 2.7 тэрбум юань алдсан гэж манайхыг барайлгав. Гэхдээ тэд манайхаас энэ хөрөнгийг нэхэмжлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Бүтэн арван жил “Женок” ахын сөөнгө хоолойн, эрчтэй шүлсэнд дарагдсаны гай нь ердөө энэ.

Хятадын талын ашиг хонжоо харсан нүд, манай талын улстөржсөн ах нарын шүлсэнд 21 жил булуулсан Гашуунсухайт-Ганцмод боомт гацаанаас гарах эсэхийг манай хэдийн улс төрийн зориг мэднэ. Тэгээд ч ”эрчимтэй хөгжлийн төлөөх зориг” гэсэн айхтар үгээр хамтарсан Засгийн газраа баринтаглаад боочихсон шүү дээ...

Холбоотой мэдээ

Түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн зарим албан тушаалтнуудад холбогдох авлига, мөнгө угаах хэргийг шүүхэд шилжүүллээ
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
ТАНИЛЦ: Н.Тавинбэх нарын үйлдсэн хэргүүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн зарим албан тушаалтнуудад холбогдох авлига, мөнгө угаах хэргийг шүүхэд шилжүүллээ
ОХУ дизель түлш экспортлохыг хориглосон хоригоо сунгав
ФРАНЦАД 500 ГАРУЙ АХЛАХ СУРГУУЛИЙГ ТҮР ХААВ
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Япон эмэгтэйн үхэлд америк цэргийг буруутгажээ
Крис Адамсын захидал Оюутолгойн лицензийн наймаа хилийн цаана хэдийнэ эхэлсэн гэдгийг харуулав
Тайванд ижил хүйстнүүдийг баривчлав
БНСУ-аас алтан эдлэл нийлүүлнэ хэмээн иргэдээс 6 их наяд төгрөг залилсан гэр бүлийг шалгаж эхэллээ
Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг дулаанд холболоо
Саятан сүрэг: Өнөөдрийн байдлаар манай 200 орчим ямаанд годрон өвчний шинж тэмдэг илрээгүй байна
ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
ТАНИЛЦ: НИТХ дахь АН-ын төлөөлөгчдийг цалинжуулдаг төрийн өмчит компаниуд
2025-2026 оны хичээлийн жилд боловсролын байгууллагад 56.8 мянган үндсэн багш ажиллаж байна
АҮЭБЯ: 8,700 тонн АИ-92 автобензин татан авлаа
Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он