Сэтгэгдэл 0
armyrecognition.com – Энэ сарын 18-нд/2024-12-18/ Монгол Улс, Япон улсын хооронд батлан хамгаалахын төхөөрөмж, технологи шилжүүлэх бололцоог бүрдүүлэх түүхэн бичиг баримтыг албан ёсны болголоо. Уг зөвшилцөлд Япон улсаас Улаанбаатар хотод суугаа элчин сайд МАсару Огасавара, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт нар гарын үсэг зурснаар талуудын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх итгэл үнэмшлийг бататгаж өгөв. Японы Гадаад хэргийн яамнаас энэхүү зөвшилцөл нь олон улсын энхийг сахиулах, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хоёр орны хамтарсан батлах хамгаалахын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ цэргийн зэвсэг, техникийг буруугаар ашиглах, гурав дагч этгээдэд зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх явдалд хатуу чанга хяналт тавихаар болж байна.
Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсын стратегийн хэрэгцээнд нийцсэн батлан хамгаалахын хэд хэдэн дэвшилтэт системийг шилжүүлэх өгөх юм. Хэрэгжилтийн хүрээнд FPS-3 радартай төстэй агаар болон газрын байн байрлалыг нарийвчлан тогтоох, илрүүлэх гурван хэмжээст ажиглах радар багтаж магадгүй. Өмнө нь буюу 2016, 2021 онд Японы талаас Филиппин, Вьетнам зэрэг улсад ижил, төстэй систем нийлүүүлж байсан юм. Энэхүү систем нь Монол Улсын хил залгаа ОХУ, БНХАУ-ын өргөн уудам зурвас бүсийг үр дүнтэй хянах боломжтой болно.
Оптик болон хэт улааны туяаны мэдрэгчээр тоноглосон тагнуулын дронуудыг Монгол Улсад шилжүүлэх талаар ч гэрээнд заажээ. Цэргийн ажиллагаанд ашигладаг Yamaha RMAX дроныг газрын бартаа саад ихтэй алслагдмал хязгаар нутгийг ажиглах, хянахад тохиромжтой. Япон улс 2019 онд үүнтэй ижил системийг Индонез улсын далай, тэнгисийн батлан хамгаалах салбарт нийлүүлж байжээ.
Цаашид Япон улс 2015 онд Энэтхэг улстай байгуулсан гэрээний дагуу тус улсад нийлүүлсэнтэй төстэй хамгаалалт өндөртэй харилцаа холбоо, удирдлага, хяналтын системүүдийг Монгол Улсад шижлүүлэн өгч магадгүй юм. Цэрэг армийн удирдлага, зохион байгуулалтад чухал үр нөлөөтэй эдгээр технологи нь Монгол Улсын бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагаагаа сайжруулахын зэрэгцээ орон нутаг учирч болзошгүй аливаа заналхийллээс сэргийлэх чадамжийг нэмэгдүүлэх сайн талтай. Дээр нь, 2018 онд Сингапурт нийлүүлсэнтэй төстэй кибер хамгааллын төхөөрөмжүүдийг Монгол Улсад шилжүүлэн өгснөөр тус улсын цэргийн амин чухал дэд бүтцийг кибер халдлагаас хамгаалах боломж бүрдэнэ.
Цаг уур гэх мэт байгалийн хүчин зүйлд тэсвэртэй, эдэлгээ даах, туулах чадвар өндөртэйгээрээ олон улсад алдартай Toyota Mega Cruiser зэрэг цэргийн тусгай мэргэжлийн зориулалттай тээврийн хэрэгслүүдийг шинэ түүхэн гэрээний дагуул Монгол Улсад шилжүүлэн өгнө. Филиппин улсын цэргийн ажиллагааг хурдан, шуурхай болгох зорилгоор 2020 онд дээрхтэй төстэй цэргийн тээврийн хэрэгслүүдийг Япон улсаас шилжүүлэн өгч байлаа. Монгол Улстай байгуулсан гэрээний хэрэгжих хугацаанд Япон улсаас бүс нутгийн батлан хамгаалахын стратеги, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хөшүүрэг болох зорилгоор 2014 оноос хэрэгжиж эхэлсэн цэргийн төхөөрөмжийн экспортын хорио цээрийг суллаж, дэмжлэг үзүүлнэ. Монгол Улс, Японы хооронд байгуулсан батлан хамгаалахын шинэ, түүхэн гэрээ 2025 онд хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын зэвсэгт хүчний бэлэн байдал, ажиллагааны чадамжийг сайжруулах, хөтөлбөр төсөл боловсруулах бэлтгэл, сургуулилтуудыг зохион байгуулна гэжээ.
Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарыг хөгжүүлэх дундын сонирхлын үүднээс Монгол, Японы цэргийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж байгаа билээ. Энэ хандлага нь Монгол Улсын хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-аас бусад улстай дотно харилцах зорилготой “гурав дагч хөршийн бодлого”-той уялдаж байгаа юм.
Цаашилбал, Монгол Улс нь 2012 оноос НАТО-гийн хамтын ажиллагааны хөтөлбөр, тэр дундаа Батлан хамгаалахын боловсрол дээшлүүлэх хөтөлбөрт идэвхтэй оролцож байгаа нь тус улсын зэвсэгт хүчний бэлтгэл сургуулилтын системийг шинэчилж, холбоотон орнуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах зорилготой.
Монголын зэвсэгт хүчин ойролцоогоор 10,000 гаруй идэвхтэй албан хаагчтайн дээр 137,000 орчим бэлтгэл хүчтэй, агаарын хүчний хязгаарлагдмал хүчтэй, гол төлөв хуурай замын зориулалттай. Тус улс ДНБ-ийхээ 1.4%-ийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг. Монгол Улс нь 2000-аад оноос хойш олон улсын энхийг сахиулах хүчинд нэгдэж, Афганистан, Косово, Африкийн орнуудад явуулсан ажиллагаанд тогтмол оролцож, олон улсын тавцанд гарч даян дэлхийн аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж буй юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.