О.Батбаяр: Томуугийн А хүрээний вирус бүртгэгдэж, насанд хүрэгчид болон жирэмсэн эхчүүдэд эрсдэл үүсээд байна
Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр: "Арванхоёрдугаар сарын эхэн үед томуугийн А,Б хүрээний вирус бүртгэгдээгүй байсан бол энэ долоо хоногт томуугийн А хүрээний вирус бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар авсан нийт сорьцийн 20-28 хувьд “А” хүрээний вирус бүртгэгдсэн учир жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулж эхэлсэн. Томуугийн А хүрээний вирус нь синциталь, риновирустэй харьцуулбал илүү хүнд өвчлүүлж, сэхээнд орох, амь насаа алдах ч эрсдэлтэй. Өмнө нь 15-аас доош насны хүүхдүүдийг эрсдэлт бүлэг гэж үзэж байсан бол А хүрээний вирус илэрч эхэлснээр хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүс нь жирэмсэн эмэгтэйчүүд болж байна. Томуугаар амь насаа алдаж байгаа хүн амын 80 орчим хувь нь насанд хүрэгчид байна. Түүнчлэн агаарын бохирдол иргэдийг богино хугацаанд томуугаар өвчилж, хүндрэх эрсдэлд хүргэж байна.
Иймд томуугийн А хүрээний вирус нь насанд хүрэгчид тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнуудад эрсдэл өндөр учраас халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхааруулж байна" гэв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.