Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

"Шахмал түлшний түүхий эдийг хагас кокс болон угааж баяжуулсан нүүрсний баяжмалаар хийх шаардлагатай" гэв

2024/12/19

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд арванхоёрдугаар сарын 18-нд тус компанийн үйлдвэрт ажиллалаа.

Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Уянга, Б.Пунсалмаа,  М.Бадамсүрэн, М.Энхцэцэг нарын гишүүн оролцсон юм. Ажлын хэсгийн гишүүдэд тус компанийн Ерөнхий технологич бөгөөд Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат болон Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг нар танилцуулга өгсөн юм. Танилцуулгад Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэж буй шахмал түлш нь 2019 оноос өнөөг хүртэл орц найрлага болоод, түүхий эд нь огт өөрчлөгдөөгүй гэдгийг онцоллоо. Мөн шахмал түлшний технологийн алдаа гараагүй, Монгол Улсад мөрдөгдөж байгаа Хатуу түлшний техникийн шаардлагыг тогтмол хангаж ирснийг хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж байгааг хэллээ.

Мөн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар ч цөөнгүй ажил хийснийг танилцуулгад дурдсан. Тухайлбал, шахмал түлшний түүхий эдийг солих, чанарыг сайжруулах чиглэлээр туршилт судлагааны ажил хийжээ. Өнөөдрийн үйлдвэрлэж буй шахмал түлшний түүхий эд мидлингийг солихгүйгээр айл өрхийн яндангаас гарах утааны агаарын чанарт үзүүлж буй нөлөөллийг бууруулахад боломжгүй гэдгийг тэрээр онцоллоо. Тиймээс шахмал түлшний түүхий эдийг хагас кокс болон угааж баяжуулсан нүүрсний баяжмалаар хийх шаардлагатай гэв.

Тэрчлэн барьцалдуулагч эдийн хувьд импортын болон дотоодын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж буй доломитын орцтой бүтээгдэхүүн ашиглаж байгааг танилцууллаа. Монгол Улсын тухайд хатуу түлшний барьцалдуулагчийн стандарт байхгүй бөгөөд Тавантолгой түлш компанийн хувьд 2022 оноос барьцалдуулагчийн байгууллагын стандартыг баталж мөрдөж байгаа гэнэ. Үүнийгээ сайжруулуулж улсын стандарт болгуулахаар ажиллаж байгаа гэлээ.

Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс “Та бүхний үйлдвэрлэж буй шахмал түлш стандартын дагуу гарч байгаа ч агаарын бохирдол их байгаа нь иргэд, олон нийтийг бухимдуулж байна. Тиймээс шахмал түлшийг яаж сайжруулах, богино хугацаанд үр дүн гаргах тал дээр илүү анхаарч ажиллах шаардлага байна. Мөн иргэдийн дунд барьцалдуулагч нь эргэлзээ төрүүлж байна гэсэн мэдээлэл ч байна. Үүнтэй уялдуулан холбогдох баримт материалыг ажлын хэсэгт татан авч үзнэ. Ингэсний үндсэн дээр санал, зөвлөмж боловсруулна. Тиймээс гуравдугаар сарын 15 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай” гэлээ.

Мөн агаарын чанарт нөлөөлж буй хөндлөнгийн эх үүсвэрүүдийн судалгааг нарийвчлан гаргах шаардлага байгааг ажлын хэсгийн гишүүд онцолж байлаа. Тодруулбал, дүүрэг тус бүрээр нь ямар эх үүсвэр, аль цаг хугацаанд илүү сөрөг нөлөө үзүүлж байгааг тодорхойлж, түүнд дүн шинжилгээ нөхцөл шаардлага байгааг хэлсэн юм.

Холбоотой мэдээ

Хутга тулган автомашиныг нь дээрэмдсэн бүлэг этгээдийг олж тогтоолоо
Экспортолсон ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ 183.5 мянган тоннд хүрэв
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хутга тулган автомашиныг нь дээрэмдсэн бүлэг этгээдийг олж тогтоолоо
Экспортолсон ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ 183.5 мянган тоннд хүрэв
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ
Монгол Улс олон улсын усны байгууллага байгуулах үйл ажиллагаанд өндөр оролцоотой байхаа илэрхийллээ
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он