Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Олон улсын шуудангаар дамжуулан мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

2024/12/17

Прокурорын байгууллага 2024 оны 12-р сарын 09-13-ныг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44178, мөрдөн байцаалтын 3381 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 390 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 165, Өмчлөх эрхийн эсрэг 103, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, Хүрээлэн байгаа орчны эсрэг 18, Авлига, албан тушаалын 8, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 5, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 2 хэрэг байна.       

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын албан тушаалтан Э.Б, С.Н, П.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн ачаанд хяналт шалгалтыг дутуу явуулж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан тушаалтан Л.Ч, М.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтад шаардлага хангаагүй “Ч” ХХК-ийг сонгон шалгаруулж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Иргэн Н.Г, А.А нар нь олон улсын шуудан илгээмжээр дамжуулан Нидерланд улсаас мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Архангай аймгийн прокурорын газраас сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийгмийн халамжийн сангаас болон асаргааны тэтгэмжийг олгох ёсгүй иргэдэд олгож, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Баянхонгор аймгийн прокурорын газраас сумын засаг дарга Д.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Б” зохион байгуулалттай нөхөрлөлийн дарга Б.Т-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг байгуулж давуу байдал болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас БНХАУ-ын иргэн Б нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарах 43 ширхэг эд зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.

Холбоотой мэдээ

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан түймрийг цурманд оруулжээ
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол орны нийт нутгаар хуурайшил нэн их зэрэгтэй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол орны нийт нутгаар хуурайшил нэн их зэрэгтэй байна
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамжийн 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь захирлыг хүлээн авч уулзав
Хоол хүнстэй холбоотой халдвараас сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна
Э.Батбаяр: Туул гол дагуу есөн байршилд камер суурилуулж, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж байна
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 84 гомдол, мэдээллийг хянан шалгав
Монголын жүдочид 93 орноос 15 дугаар байрт жагслаа
Ерөнхий сайд Г.Занданшатар ХӨСҮТ-д ажиллалаа
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт явагдаж дууслаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251 болжээ
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан түймрийг цурманд оруулжээ
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Онцгой байдлын албаны түүхэн музейд 2630 гаруй эд, зүйлс дэлгэгдлээ
Эрик хар салхины улмаас Мексикт хоёр хүн амь насаа алджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он