Сэтгэгдэл 0
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 80 багц буюу 512.0 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг БНХАУ-ын "Ганцмод боомт" хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд 3 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 72.1 ам.доллароос эхлэн дуудаж, 72.6 ам.долларт хэлцэл хийгдлээ.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийт 115 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.84 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.0 сая тонн нүүрс борлуулаад байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.