Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​ЕАЭЗХ гэх хавх

2024/12/16
Хавх. Хавханд өөрөө явдаг ордог амьтан гэж үгүй. Олзны араас хэрэн бэдэрч л яваад ордог. Харин бид олзны араас биш хавханд ор үгүй бол гэдэг тулгалт дунд хавх руу гүйгээд орчихлоо. Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээ эцэслэх тийш хандчихаж. Эдийн засгийн байдал, бизнес эрхлэгчдийн түмэн зовлонг сонсохгүйгээр бодлого боловсруулагчид энэ асуудлыг эцэслэн шийдэх гэж байгаа бололтой.

Юуны түрүүнд манай улс ЕАЭЗХ-той байгуулах түр хэлэлцээр гурван жилийн хугацаатай байна. Манай талаас өөрсдөдөө ашигтай байж болохуйц, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болох 375 нэр төрлийн барааг сонгожээ. Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн зонхилсон 375 нэр төрлийн бараа Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан улсад нийлүүлж, дээрх улсууд манайд мөн тооны нэр төрлийн барааг нийлүүлнэ. Монгол Улс нь бүх төрлийн барааны импортын татвар 5% байдаг. Харин ЕАЭЗХ-ны улсуудын экспортын татвар 15-20% байдаг аж. Манайхаас экспортлох боломжтой үхрийн мах гэхэд л 50%, ноос, ноолууран бүтээгдэхүүнийх 8-13% байдаг. Түр гэрээ байгуулснаар эдгээр татварууд тодорхой хэмжээнд хөнгөрнө.

ЕАЭЗХ түүнийг тойрсон эрх зүйн болон бусад асуудлууд Орос-Украины цэрэг дайны ажиллагааны дараа ихээхэн ойлгомжгүй болсон. Дээр нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж энэ холбооны гишүүн орон болох Армени улс хэзээ мөдгүй гарахаар зэхэж байна. Анх 30 жилийн өмнө энэ холбооны тухай санаа орж ирсэн ч чухам ямар чиглэлээр хамтран ажиллах нь тодорхойгүй байсаар 2011 оноос гэрээг эцэслэн баталж Армени, Беларусь, ОХУ, Казахстан, Киргизстан гэсэн таван улс байнгын гишүүн, ажиглагчаар Куба, Молдав, Узбекистан улсууд багтаж байна. Энэ жил манай улсаас гадна Египет, Энэтхэг, Индонези, Израиль, Арабын нэгдсэн эмират улсууд чөлөөт худалдааны хэлэлцээ хийх хүлээлттэй байгаа. Гэхдээ байна аа, эдгээр улсууд Монгол Улсыг бодвол аж үйлдвэрийн салбар нь өндөр хөгжсөн. Эдийн засгийн аль нэг салбараараа дэлхийд төдийгүй бүс нутагтаа тэргүүлдэг улс орнууд байна. Харин манай улсын хувьд ОХУ, БНХАУ-аас хараат, ялангуяа экспорт, импортын хувьд Хятадаас хараат байгаа нөхцөлд ямар үр дүн, яаж үзүүлэх нь тодорхойгүй. Хөдөө аж ахуйн салбараа 2030 он гэхэд хөгжүүлэх зорилт тавьчихсан манайх шиг улс чөлөөт худалдааны түр гэрээнд хамрагдах нь хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд хүчтэй цохилт болохыг үгүйсгэхгүй.

Дээрээс нь манай Засгийн газрын мордохын хазгай шийдвэрүүд дундрахгүй. Хамгийн сүүлд гурилын импортыг татварыг тэглэсэн нь дотоодын үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болжээ. Гурил бол Монгол Улсын хувьд стратегийн хүнс. Гурил, улаанбуудайн үрийг Засгийн газрын нэлээн хатуу зохицуулалт дор импортолсоор ирсэн. Гэвч энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улаанбуудайн гурилыг гаалийн татвараас бүрэн чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Энэ шийдвэр гурилын импортод шууд нөлөөлсөн. Оны эхний найман сарын байдлаар Монгол Улс 38 мянган тонн улаанбуудайн гурил импортолсон нь өмнөх онынхоос 11.2 дахин өссөн үзүүлэлт. Нэг биш хоёр биш, бүр 11 дахин шүү. Импортын дийлэнхийг ОХУ эзэлж байгаа гэдгийг анхаарах ёстой. Засгийн газрын шийдвэр Оросыг дэмжчихсэн гэсэн үг. Уг нь энэ шийдвэрийг УИХ-аар хэлэлцүүлж байхад хэд, хэдэн гишүүд дотоодын үйлдвэрээ боомилж байгаа хэрэг гэж анхааруулж байсан ч одоогийн спикер Д.Амарбаягалан тийм юм байхгүй гэж нэлээн ууртайхан хэвлэлээр дуугарч байв даа.

Хүнсний аюулгүй байдлын зөвлөл гэж бий. Тус зөвлөлөөс тухайн жилийн ургацын хэмжээнээс шалтгаалан гурилын импортын хэмжээг тогтоодог юм. Энэ онд 12 мянган тонн улаанбуудай импортлох зорилт тавьсан ч он дуусахаас дөрвөн сарын өмнө л зорилтот хэмжээнээс гурав дахин давчихлаа. Засгийн газраас импортын татвар тэглэх шийдвэрээ гурилын үнийн өсөлтийг сааруулж, хангамжийг нэмэгдүүлэх зорилготой гэж зөвтгөсөн. Нэг ёсондоо дотооддоо үйлдвэрлэх яах вэ, иргэдээ л гурилаар хангая гэж өнгөцхөн бодсон нь энэ. Цар тахлын дараахан гурилын үнэ огцом өсөж байв. Цаг хугацааны хүрдийг 2022 он руу ухраахад 1-р зэрэглэлийн гурилын үнэ өмнөх оноосоо 46.4 хувь, 2023 онд 16.5 хувь өссөн юм. Ердөө гурилын үйлдвэргүй байгаа хэд нь хэрэгцээгээ хангаж чаддаггүй үнийн өсөлтийг өдөөх хүчин зүйл байв. Тиймээс дотоодын үйлдвэрийг дарж, дэвссэн ч хамаагүй үнэ буулгаж, иргэдээ хамгаална гэж попорч байхав дээ.
Их гүрнүүд олон жил бидэнд ил, далд хэлбэрээр тулгалт ирүүлсээр ирсэн. ШХАБ-д гишүүнээр элс гэсэн. Бид эелдгээр татгалзсан. Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгт гишүүнээр элс гэсэн. Бас л татгалзсан. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад гишүүнээр элс гэсэн. Бид ч татгалзсаар өнөөг хүрсэн. Тэгж, тэгж явсаар эцэст нь ЕАЭЗХ-нд түр нэртэй бүр гэрээ байгуулах дээрээ тулаад байна. Уг нь бид “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын үзэл баримтлалдаа хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэг болгоод “эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ” гээд заачихсан байдаг. Гэтэл энд тэндхийн хавханд хавчуулчих гээд явах юм...

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
МАН-ын Бага хурлын II хуралдаан өнөөдөр болно
Буйр нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа
Архангай аймагт ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжинэ
Нийт газар нутгийн 72 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан нь 7.5 см байна
Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийснээ хэлэлцлээ
МАН-ын Бага хурлын II хуралдаан өнөөдөр болно
Буйр нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчийг телекамераар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна
Мазаалай баавгайн хамгааллыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
Хийн халаагуурт шилжсэн сургууль, цэцэрлэг орчмын агаар орчны бохирдол багасжээ
Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он