Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Аугаа Микеланжелогийн бас нэгэн нууцыг илрүүлжээ

2024/12/13
Европын Сэргэн мандалтын үеийн гарамгай зураачид уран бүтээлдээ олон арван нууцыг шингээн үлдээснээрээ алдартай. Үүний жишгээр Италийн уран зураач, барималч, сийлбэрчин Микеланжелогийн Ватикан дахь Сикстиний сүмийн хананд зурсан “Шүүлтийн өдөр” зурагнаас нүдэнд ил боловч хэний ч анзаарч хараагүй нэгэн нууцыг урлаг судлаачид олж илрүүлжээ. Зургийг дуусгаснаас хойш 500 жилийн дараа илэрсэн тэрхүү нууцыг Мария Магдалена гэх аж. Өндөр нь 12.192 метр, өргөн нь 13.716 метр харьцаатай “Шүүлтийн өдөр” ханын зурагт Исүс Христ хүний дэлхий дээр хоёр дахиа ирж буй үйл явдалыг харуулсан бөгөөд гамшигт үйл явдал дагалдаж, нийт гурванзуу гаруй дүрийн заримыг тэнгэр өөд өгсөж буйгаар, заримыг нь тамд унаж буйгаар дүрсэлжээ.

Зургийн баруун гар талын доод буланд шар хажлагатай нэгэн нууцлаг эмэгтэйг дүрсэлсэн нь Исүс Христийн амраг хайрт, авааль эхнэр Мари Магдалена мөн гэж урлагийн мэргэжилтнүүд дүгнэжээ. Хагас мянганы турш бүхний нүдэн дээр ил байсан боловч үл анзаарагдам энэ чухал дүрийг ач холбогдолгүй мэт дүрсэлсэн нь Микеланжелогийн нэгэн суут заль байлаа гэж Италийн уран зураг сэргээн засварлагч Сара Панко онцолсон байна.

Түүний энэ дүгнэлтийг Ром дахь Грегорианы их сургуулийн профессор Ивонн Дона Шлобиттен дэмжиж “С.Панкогийн ийн үзэх нь үндэслэлтэй. Учир нь, шүтээн дүрслэл болог теологийн талаас нь харахад хэдийгээр маш нууцлагдмал байдлаар дүрсэлсэн ч гэлээ нэлээд чухал үүрэгтэй хүн учраас л Исүс Христийг цовдолсон загалмайг үнсэж буй нь тэр” хэмээн тайлбарлажээ.

Түүхэн сударт Мари Магдаленаг Исүс Христтэй ойртож, нүглээ цайруулахыг оролдсон биеэ үнэлэгч байсан гэж бичиж үлдээсэн боловч энэхүү худал ойлголтыг залруулахын тулд Пап лам Х Клемент 1669 онд нэр төрийг нь сэргээн гэгээнтэн болгон зарлаж байсан аж.

Холбоотой мэдээ

Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэгт 236 мянга гаруй хүүхэд хамрагдаад байна
8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна
О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учрал авлигатай тэмцэнэ гэж битгий жүжиг тавьж, дүр эсгэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэгт 236 мянга гаруй хүүхэд хамрагдаад байна
8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна
О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учрал авлигатай тэмцэнэ гэж битгий жүжиг тавьж, дүр эсгэ
Чингис хааны хөргийг архи, тамхины савлагаанд ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулна
Оргил ачааллыг хамтдаа давж, "Тогоо амраая" аянд нэгдэхийг уриалж байна
Риогийн конвенцуудын уялдаа холбоог бэхжүүлэхийг уриаллаа
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг Дархан-Уул аймаг тэргүүлжээ
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Хүрээлэн буй орчны эсрэг хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн 1032 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв
“Мөрөөдлийн алсыг харагч” НҮТББ-аас нярайн шарлалтын эмчилгээний аппарат хандивлажээ
Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ
Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
ANCIENT-ORIGINS: Монгол дахь Хүннүгийн хамгийн том булшны ёроолоос Ромынх байж болзошгүй шилэн аяга олджээ
Трамп Хятадад хийх айлчлалынхаа үеэр Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он