Сэтгэгдэл 0
Нийгмийн даатгалын 4 сангаас тэтгэвэр, тэтгэмж төлбөр, зардлыг олгодог.
2024 онд дээрх 4 сангаас нийтдээ 5.2 их наяд төгрөгийн зардлыг даатгуулагч иргэдэд олгохоор тусгагдсан. Үүний нэг нь ажилгүйдлийн даатгалын сан.
2024 оны 11 сарын байдлаар 28433 иргэнд 129 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон байна.
Ажилгүйдлийн тэтгэмжийг нийтдээ 76 хоногт хуваан олгодог зохицуулалттай.
2024 оны 10 сар хүртэлх хугацааны тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллага бүрэн олгосон. Харин 2024 оны 11, 12 сарын хуваарьт тэтгэмжүүд бага зэрэг саатаж байна. Энэ нь ажил олгогчид хуулийн дагуу төлөх шимтгэлээ төлөхгүй удаасан, өглөг, авлага үүссэнтэй холбоотой юм.
Аж ахуйн нэгжүүдийн төлсөн шимтгэлийг иргэдийн тэтгэмжид санхүүжилт болгон зарцуулдаг.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон нийгмийн даатгалын байгууллага энэ асуудалд анхаарал хандуулж, 11, 12 сарын хуваарьт заасан тэтгэмжийг 12 сар болон ирэх 2025 оны 1 сард багтаан бүрэн олгохоор ажиллаж байна.
Иймд ажил олгогч нар төлөөгүй шимтгэлээ яаралтай төлөхийг уриалж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.