Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурал 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр боллоо. Тус хурлаар дараах шийдвэрүүдийг гаргав. Үүнд:
1. Дорноговь аймгийн баяр наадмын товын асуудлаар Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас ирүүлсэн тайлбар мөн аймгуудын Засаг дарга нар, Баяр наадам зохион байгуулах комиссуудын тайлбар, хүсэлтүүд, Байгаль орчны газар, Мал эмнэлэгийн газруудаас ирүүлсэн тодорхойлолт зэргийг авч хэлэлцэн 2023 онд Говь-Алтай аймагт, 2024 онд Дорноговь, Орхон аймгуудад зохион байгуулагдсан баяр наадмын барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн цол чимгийг Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн амжилтын эрэмбэнд оруулахаар Тэргүүлэгчдийн олонхийн саналаар тогтсон бөгөөд эрх бүхий албан тушаалтнууд ҮИБНТХ-ийг даган мөрдөж ажиллах, тус хуулийг сахин ажиллахгүйгээс баяр, наадмуудад барилдсан бөхчүүд хохирох асуудал гарч байгааг анхаарч ажиллах саналыг хүргүүлэхээр шийдвэрлэв.
2. МҮБХ-ны 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж Тэргүүлэгчдийн зүгээс холбогдох санал гаргасанг дараагийн хурлаар дахин оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.