Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Арьс шир, ноос ноолуурын салбарын нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хортой болон аюултай бодисыг арилгах хөтөлбөр хэрэгжинэ

2024/12/11

Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-ийн GEF-8 цогц хөтөлбөрийн хүрээнд хувцас загварын болон барилгын салбарын нийлүүлэлтийн сүлжээнээс химийн аюултай бодисыг арилгах олон улсын хөтөлбөрийг 2025 оноос эхлүүлэх гэж байна.

Энэхүү хөтөлбөр нь нийлүүлэлтийн сүлжээг ногоон, тогтвортой болгох, удаан задардаг органик бохирдуулагч химийн бодисын хэрэглээг тэглэх, хортой аюултай химийн бодисыг орлуулах шинэ бүтээгдэхүүнийг ашиглах, бүтээгдэхүүний мөшгөх тогтолцоонд ил тод байдлыг хангах, оролцогч талуудын мэдлэг, мэдээлэл, оролцоог сайжруулах, байгальд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх замаар байгаль орчны доройтлыг бууруулах зорилготой.

Энэхүү хөтөлбөр нь есөн дэд төслөөс бүрдэх бөгөөд эдгээр нь Латин Америк ба Карибын бүсэд Коста Рика, Эквадор, Перу, Тринидад ба Тобаго; Ази, Номхон далайн бүсэд Камбож, Энэтхэг, Монгол, Пакистан улсуудад 2025-2031 онд хэрэгжинэ. Уг төслийн эхлэлийн нээлт болон удирдах зөвлөлийн эхний хурал Камбож улсын Сием Реап хотод болж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга оролцож байна. Олон улсын төслүүдийн уялдааг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр ханган ажиллана.

Манай улсын хувьд арьс шир, ноос, ноолуурын салбарын нийлүүлэлтийн сүлжээнд удаан задардаг органик бохирдуулагч бодисын ялгарал гарч буй эсэхийг шинжилж тогтоох, нийлүүлэлтийн сүлжээнд ашиглаж байгаа байгаль орчин хүний эрүүл мэндэд аюултай химийн бодисын хэрэглээг орлуулах боломжийг турших, нэвтрүүлэх, түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах чиглэлд оролцогч талуудын мэдлэг мэдээллийг сайжруулах гол зорилгыг тавьж байна. Тухайлбал дэлхийн нийт түүхий ноолуурын нийлүүлэлтийн 40 хувийг дангаар хангадаг манай улсын хувьд түүхий эдийн нийлүүлэлтийн эхэн шатнаас буюу бэлчээр ашиглалтаас эхлэн химийн хортой бодисын ашиглалтгүй байлгаж чадвал органик, эрүүл мэндэд хор нөлөөгүй бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг өндөр зэрэглэлийн зах зээл дэх байр сууриа тогтвортой хадгалах, хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой болно.

Мал угаахаас эхлээд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн явцад удаан задардаг органик бохирдуулагч (POPs) үүсэж байгаа эсэхийг тогтоох, эдгээр сүлжээн дэх химийн бодисын ашиглалтын мэдээллийн санг бий болгох, мөн шинжлэх-хянах лабораторийн чадавхыг бий болгох, бэлэн бүтээгдэхүүний чанарын мөшгөх тогтолцоог бүрдүүлэх, зарим аюултай химийн бодисыг орлуулах шинэлэг арга технологийг ашиглах, шинэ бүтээгдэхүүн гаргах, хаягдлыг багасгах, дахин ашиглалтыг дэмжих хэрэглэгчийн мэдлэг, зан үйлийг эерэг чиглэлд чиглүүлэх туршилтын төслүүдийг хэрэгжүүлснээр манай улсын бүтээгдэхүүн олон улсын зах зээлд тэргүүлэх байр суурь эзлэх боломж бүрдэнэ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 


Холбоотой мэдээ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
ГИХГ: 34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
ГИХГ: 34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
Хутга тулган автомашиныг нь дээрэмдсэн бүлэг этгээдийг олж тогтоолоо
Экспортолсон ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ 183.5 мянган тоннд хүрэв
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ
Монгол Улс олон улсын усны байгууллага байгуулах үйл ажиллагаанд өндөр оролцоотой байхаа илэрхийллээ
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он