Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Инфляц өслөө, дараа нь яах вэ?!

2024/12/10
Дөрөв, дөрвөн жилээр сонгуулийн өнгөөр улс төрийн гортиг зурагддаг Монгол Улсад Засгийн бодлого нь дөрвөн жил биш дөрвөн сар ч хүрэхтэй үгүйтэй болж. Хамтарсан Засгийн газар наймдугаар сарын сүүлээр мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Танилцуулахдаа ойрын дөрвөн жилдээ инфляцыг 5 хувь дотроо барина гэж тооцсон. Тооцоо буруу байжээ. Үндэсний статистикийн хорооны 11-р сарын тайлан мэдээнд инфляц өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өссөн болохыг дурджээ. Өмнөх сараасаа 1.7 хувиар өссөн байна. Ийнхүү өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 22.1 хувиар нөлөөлжээ. Өмнөх саруудаас илүүгээр нөлөөлсөн гэсэн үг. Араас нь хувцас, бөс барааны үний 8.4 хувиар, хүнсний барааны үнэ 7.4, гэр ахуйн тавилга 7 хувиар өссөн өссөн нь ч нөлөөлсөн байна. Ийнхүү инфляц Монголбанкны зорилтоос ч давлаа.

Засаг мөрийн хөтөлбөрөө танилцуулаад “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэж цээжээ дэлдсэнээс сар хүрэхгүй хугацааны дараа эрчим хүчний үнийн өсөлт инфляцид нөлөөлөхийг гадна, дотнын байгууллагууд удаа дараа анхааруулж байлаа. Үүнийг нь харин ч нэг тоогоогүй дээ. Мөнөөхөн дээр дурдса мөрийн хөтөлбөт эрчим хүчний реформыг бас тусгачихсан. Реформын хамгийн эхний алхам нь цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэх явдал байв. Станц нь хөлдөх дээрээ тулж, дэлхийн жишигт байхгүй үнэээр эрчим хүч үйлдвэрлэдэг гэдэг мэдээллийг удаа дараа сэвсээр үнээ нэмээд авсан. Нэг ёсондоо бодлогогүй төрийн гайг ард иргэд нь үүрч 11-р сарын 15-наас эхлэн цахилгааны дундаж тариф 1 КВт.ц тутамд 280 төгрөг төлж байгаа. Цахилгааны үнэ, сонгуулийн дараа инфляц өсдөг хэлтгий зүй тогтол, цалин, тэтгэврийг хоёр ч удаа нэмж, 1072 хувьцаа нэрээр бэлэн мөнгө тараасан нь оны эцэст, ирэх оны эхний улиралд ч сөргөөр нөлөөлж ийнхүү инфляц нэмэгдлээ.

Улстөрчид сонгуулийн оноо болгох хэрэгсэл болгож ашигласаар ирсэн үг бол инфляц. Гэвч инфляцын цулбуур тэдэнд биш эдийн засагт байдаг нь даанч гачлантай. Гачланг илтгэх мэт Дэлхийн банк болон Олон улсын валютын сан зэрэг байгууллагууд инфляц цаашид ч өснө гэж дүгнэсэн. Гол нь мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого боловсруулж, реформ хийхгүйгээр инфляцын цулбуурыг атгаж чадахгүй. Дээрээс нь төсөв тэлээд байдаг. Тэлсээр 30 их наяд төгрөгийг даваад явчихсан. Мөрийн хөтөлбөр нь мөрөөдөл, “Алсын хараа” нь харалган болгохгүйн тулд дорвитой бодлого бий юу...

Холбоотой мэдээ

Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.доллар болжээ
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он