Сэтгэгдэл 0
Орон даяар хэрэгжүүлж буй Хүний Папиллома Вирусийн эсрэг дархлаажуулалтыг ДЭМБ дэмжин ажиллаж байна.
Монгол Улс 2024 оны 11-р сарын 28-нд хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдол бүхий ХПВ-ийн эсрэг вакциныг улс даяар нэвтрүүллээ. Энэхүү түүхэн чухал санаачилгыг ДЭМБ-ын зүгээс тууштай дэмжиж, хамтран хэрэгжүүлж байна.
Хэвлэлийн бага хуралд Эрүүл Мэндийн Яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд, Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, UNICEF Mongolia НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон албаны бусад хүмүүс, умайн хүзүүний хорт хавдрын даван туулагчдын төлөөлөл оролцлоо.
Өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж, 400-500 гаруй хүн шинээр өвдөж байна. Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаагийн дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины шалтгаантай байгаа юм.
Энэхүү санаачилга нь зөвхөн умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлээд зогсохгүй ирээдүй хойч үеийнхэнд эрүүл, хорт хавдаргүй амьдралыг баталгаажуулах зорилготой юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.