Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Амар заяа үздэггүй Ассад

2024/12/02
Сирид дахиад л мөргөлдөөн, үймээн самуун. Иргэний дайн.

Хөдөлгөөнд орсон Сирийн сөрөг хүчнийхний зорилго “дарангуйлагч” Б.Ассадыг түлхэн унагаж, түүний байгуулсан хатуу дэглэмийг эвдэх. “Цэргийн ажиллагааны комманд” гэж өөрсдийгөө нэрлэсэн нь босогчид ямар аргаар зорьсондоо хүрэхийг шууд илтгэнэ. Олон нийтийн сонгууль зохион байгуулсан ч Б.Ассадыг “бардаггүй”, сонгуульд шансгүй улс төрийн намууд гаднын гар хөл болсоор яваа юм биш биз гэх эргэлзээ төрүүлдэг. Учир нь, сөрөг хүчний гэх тайлбартай эвслийн бүрэлдэхүүнийг лалын фракцуудаас эхлээд шинэчлэлийг дэмжигчид голлон бүрдүүлжээ. Ядахад, оройлон манлайлагч нь Хаяат Тахрир Аль-Шам. Хуучин Аль Нусра Фронт нэртэй Аль Каидагийн Сири дэх жигүүр байсан. Гэхдээ тэд Аль Каидагаас албан ёсоор холбоогоо тасалж, Идлиб мужийн де факто захирагч хэмээн өөрсдийгөө тунхагласнаас хойш Туркийн курд давамгайлсан бүлэглэлүүдээр хүчээ зузаатгасны зэрэгцээ АНУ-ын дэмжлэгтэй бүлэглэлүүдийг ч эгнээндээ элсүүлэн улам өргөжжээ. Ингээд харахаар Сирийн энэ удаагийн иргэний дайн хилийн чанад руу үсэрхийлбэл Арабын хавар гурав дахиа давтагдана гэж ажиглагчид таамаглаж байна.

Дээр дурдсан бүлэглэлүүдийн байгуулсан комманд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Ассадын талын цэргийн хүчинд гэнэтийн цохилт өгч томоороо улсдаа хоёрдугаарт ордог Алеппо хотыг бүрэн мэдэлдээ аваад байлаа. Уг хот 216 онд босогчдод эзлэгдсэнээс хойш байнгын мөргөлдөөн дунд оршиж буй. Засгийн газрын зүгээс хамгийн ойрын холбоотон оросуудын агаарын хүчийг ашиглан өчигдөр хариу цохилт өгч багахан ахиц гаргаж, Алеппогийн хэсэгхэн газрыг буцаан авчээ. Гэвч энэ нь хангалтгүй. Иргэний дайн дахиад сунжирна гэж нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажиглаж буй олон улсын улс төр, геополитикийн мэргэжилтнүүд дүгнэжээ.

Буу шийдмээр эхэлсэн нөхцөл нэгэнт даамжрах байдалтай болсон тул Сири улс цаашид юу хийх бол гэдэг асуулт гарч ирнэ. Орос, Сирийн хамтарсан хүч дээр дурдсанаас багахан амжилт олсны дараа Башар Аль Ассад босогчдыг сөрөг хүчний нэр барьсан террористууд гээд улс орны тогтвортой байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалан үлдэхийн тулд хатуу тэмцэхээ анхааруулсан. Батлан хамгаалах яамны зүгээс ч дараа, дараагийн сөрөг арга хэмжээг төлөвлөж, бэлтгэл хангаж буй гэж дээрх үгийг баталсан. Ер нь бол террристуудыг хатуухан цээрлүүлэх янзтай. Гэхдээ Сирийн Засгийн газрын хариу арга хэмжээ хэр хүчтэй өрнөх нь холбоотон орнуудын үзүүлэх дэмжлэгийн хэмжээнээс шууд хамараалтай. Ямартай ч, Иранийн тэргүүлэх дипломатч Аббас Арагчи ням гарагт Тегеранаас Дамаск хотыг яаран хөдөлсөн тухай мэдээлэл байгаа ч бусад сайн найзуудаас нь тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.

Ингээд л тус улсын Ерөнхийлөгч, олон улсад “дарангуйлагч”-аараа цоллуулж, ад үзэгдсэн Башир Аль Ассад амар суухын заяа үзэхгүй нь. 2011, 2018 оны нэг, хоёрдугаар арабын хавар, одоо энэ “Цэргийн ажиллагааны комманд”-ын гэнэтийн цохилт гээд лав л сүүлийн 15 жил донсолж байна. Энэ хооронд жижиг сажиг дайн дажин тасраагүйг хэлэлтгүй.

Угтаа, Сири бол Ассадын засаглалын 24 жилийн эхэн үед аялал жуулчлал, гар урлал, тансаг хивс, газрын тосны нөөцөөрөө хөгжил цэцэглэлтийн замналдаа орчихсон, арабын орнууд дотроо хамгийн чөлөөтэй, бэл бэнчин сайтай орнуудын нэг. Одоо бол бараг л балгас. Анхны арабын хавраас  хойш 300,000 мянган хүн үрэгдэж, 6,000,000 хүн гадагш дүрвэсэн гэх статистик бий. Арабын орнуудын нэг онцлог бол төрийн тэргүүд нь сонгуулиар улиран сонгогдсоор олон жил үүрэг гүйцэтгэдэгт бий. Атал энэ нь ардчилал, капитализмын орон Баруунд эсрэгээрээ харагддаг бололтой. Арабын орнуудад үе, үе өрнөх дайн, тулааныг барууныхны хүний эрх, ардчилал, сайн засаглалаар халхавчилсан цэвэр бизнесийн ашиг сонирхолын төлөөх технологи гэж тайлбарлах талууд ч бас байдаг.
 

Холбоотой мэдээ

И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов
Бага насны хүүхэд голын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амиа алдах тохиолдол өндөр байна
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Бага насны хүүхэд голын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амиа алдах тохиолдол өндөр байна
Баяр наадмаар 171 байцаагч хяналт шалгалт хийнэ
“Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
"Эрдэнэс Тавантолгой" ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ жилийн улсын их баяр наадмаар 7 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд амарна
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар болон Монголбанк санал нэгдлээ
Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно
АТҮТ-ийн бүх салбар нэгж энэ бямба гарагт ажиллана
Дундговь аймагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нд болно
Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Мандал суманд гарсан 4 түймрийг унтраахаар ажиллаж байна
Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он