Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

“Бучагийн шуламнууд” найрамдах саналыг үл харгалзан байлдаанд бэлдэж байна

2024/11/29
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп Украинийн дайныг дуусгахын тулд В.Путинтай уулзаж, талуудыг найрамдлын гэрээ байгуулахад зуучилж, дайныг дуусгана гэж амласан. Ингэснээр 1,000 гаруй хоногтоо үргэлжилж буй цус асгаруулсан дайн ойрын хугацаанд дуусах нь гэсэн итгэл зарим хүмүүст төрж эхэлсэн. Гэхдээ украинчуудын хувьд эсрэг байр суурьтай байна. Бараг өдөр бүр пуужин, дронын дайралтад өртөж буй Киев хотыг хамгаалж байгаа Бучагийн шуламнууд гэх 90% нь эмэгтэйчүүдээс бүрдсэн сайн дурын армийнхан энэ дайныг найрамдах замаар дуусгаж болохгүй гэж үзэн байлдааны бэлтгэлээ улам эрчимжүүлсээр байна. Уг армийн бүрэлдэхүүнд багтдаг эмэгтэйчүүд бүгд Киевийн ойролцоох Буча хотынх тул ийм нэртэй болжээ.

Нөхөр, хөвгүүд, хамаатан садан, найз нөхдөө дайнд алдсан эмэгтэйчүүд түрэмгийлэгч оросуудад бууж өгөхөөс эрс татгалзаж, амиараа тусгаар тогтнолоо хамгаалахаар нэгэнт шийдсэн аж. Мөн тэд В.Путинд итгэж болохгүйг анхааруулаад найрамдлын гэрээ байгуулсан ч 3-5 жилийн дараа дахин эх нутаг руу нь өндөлзөх учир заавал байлдааны ялалтаар энэ дайныг дуусгана гэж ярьж байна. Жишээ нь, 41 настай Тетьяна гэх эмэгтэй нөхөр, хүү хоёроо фронтод алдсан бөгөөд В.Путин  найрамдлын гэрээгээр халхавчлан байлдааны явцыг сулруулж, нууцаар хүчээ нөөж байж мэдэх юм хэмээн сэрдэж буйгаа хэлжээ. Энэ ч утгаараа тэд Украинийн Ерөнийлөгч Володимир Зеленский найрамдлын гэрээний сургаар дайн удахгүй дуусах нь гэж үзэн санаа амарч буй нь буруу гэж шүүмжлэв. Бучагийн шуламнууд буудлагаас гадна оросуудын ашиглаж буй Иранд үйлдвэрлэсэн Шахед дроныг агаарт устгах тактикын бэлтгэл тогтмол хийж байгаа юм байна. 

Холбоотой мэдээ

АТҮТ: Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ нэмэгдлээ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх Б.Анарыг томилжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТҮТ: Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ нэмэгдлээ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх Б.Анарыг томилжээ
16 болон 32 настай эмэгтэйг хөнөөсөн Ц.Давгадорж нарын холбогдох хэргийг хаалттай хэлэлцэнэ
Моносын уулзвараас эмээлт хүртэлх авто замд 136 ширхэг гэрэлтүүлгийн шон суурилуулжээ
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Хятадын мэдээллийн хэрэгслүүд Мобиком компанийг Монгол Улсад гарсан хээрийн түймэртэй холбоотойгоор Бээжингээс уучлалт гуйхыг шаарджээ
Түргэн тусламжийн дуудлага нэмэгджээ
Агаарын хөлгийн түлшний стандартыг батлуулахыг даалгалаа
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
“М Си Эс” тэргүүтэй компаниуд сэргээгдэх эрчим хүчний тариф нэрээр иргэдийн халааснаас мөнгө саах гэж байна
АТГ: Дөрвөн байгууллагын 91 албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулав
“Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ
Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он