Сэтгэгдэл 0
А.Меркел: НАТО улам бүр хүчирхэгжсэнээр бидний амьдралын хэв маягаар үл замнагч ОХУ, БНХАУ-д дорвитой хариу барьж чадна
Олон улсын лидерүүдээс АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгчтэй хамгийн ойр хамтын ажиллагаа тогтоож чадсан цорын ганц хүн бол Германы Канцлер Ангела Меркел юм. Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Д.Трампын Ерөнхийлөгчийн хоёр дугаар бүрэн эрхийн хугацаанд тус улстай харилцах Европын орнууд болон НАТО-гийн харилцаа ямар байх талаар байр сууриа илэрхийлжээ. Түүнтэй олон улсад нэр хүндтэй сэтгүүлч, нэвтрүүлэгч Мери Луйз Келл ярилцсаныг хураангуйлан хүргэж байна.
-Их20-ийн 2017 онд болсон уулзалтын үеэр сэтгүүлчид феминист эсэхийг тань асуухад та хэсэг бодлогоширсон. Яагаад?
-За, Гамбург хотод болсон Их20-ийн бэлтгэл уулзалт дээр юм. Асуултанд хариулахдаа яагаад хэсэг бодлогоширсон бэ гэхээр Германд сонгодог феминизм байдагтай холбоотой, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг идэвхтэй феминист эмэгтэйчүүд олон байдаг ч би тэдний үйл хэрэгт оролдцоггүй л дээ. Тэгээд бодож үзтэл би улс төрийн замналдаа тэгш эрхийн төлөө итгэл үнэмшилтэй явж ирсэн юм билээ. Тиймээс ч эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг хамгаалж ирсэн. Бичсэн номондоо ч өөрийгөө феминист гэдгийг илэрхийлж, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эн тэнцүү оролцоог хангахын эрхэмлэж ирсэн тухайгаа тодорхой бичсэн.
-Тэгвэл, 2024 онд би танаас асууя. Та өөрийгөө феминист гэж үздэг үү? Та ямар хариулт өгөх вэ?
-Тийм. Би өөрийгөө феминист гэж үздэг.
-Таны харилцдаг эрэгтэй лидерүүдийн нэг нь Владимир Путин. Түүний талаар жаал ярилцъя л даа. Та түүнтэй хамтарч ажиллахдаа юу сурч авав. Таныг нохойноос айдгийг дэлхий мэддэг. В.Путин мэддэг. 2017 онд Сочид яг юу болсон талаар ярьж өгөөч?
-Анх албан ёсоор уулзахдаа би түүнд хэлсэн юм. Гэсэн ч 2006 онд Москвад айлчлахад тэр надад гөлөг бэлэглэсэн. Харин Сочид би түүнийг жинхэнэ нохойг харсан.
-Тоглоомон гөлөг байсан, тийм үү?
-Тоглоом байсан юм. Нэг талаасаа миний айдсыг дарах гэсэн санаа л байх. Гэхдээ айж байгаагаа тэрэнд мэдэгдэлгүй ажил хэргээ л ярьсан.
-Та айдсаа нуусан гэлээ. Үнэхээр айсан хэрэг үү?
-Үгүй. Яг тухайн мөчдөө би айгаагүй. Ерөнхийлөгч В.Путин таагүй зүйл болохоос сэрэмжилсэн нь мэдээж учраас би нэг их айгаагүй.
-Та хоёр орны төрийн тэргүүн хоорондын харилцаандаа тулгуурлан ОХУ, Украинийн талаар нэлээд урт бичсэн байна билээ. Энэ дундаас 2014 оны үйл явдалд төвлөрье л дөө. “Жижигхэн ногоон хүмүүс” Крымын хойгт үзэгдэж эхэлсэн. Тэгэхэд Канцлер та В.Путинтай утсаар ярьж, “түүнтэй сөргөлдсөн” гэсэн байсан шүү дээ. Энэ сөргөлдөөнд тэр ичгүүргүйгээр худал хариулсан гэсэн. Яг тэр ярианы үеэр юу болсон бэ?
-Түүнийг над руу утасдахад ОХУ-ын цэрэг Крымд нэвтэрсэн тухай гэдгийг гадарласан. Эндэс В.Путин бид хоёрын харилцаа өөрчлөгдсөн юм. Сөргөлдсөн, шүүмжилсэн харилцан яриа бидний дунд олонтаа үүсэж байсан. Гэсэн ч би түүнийг худал ярьдаггүй гэж итгэдэг байсан маань харин эндүүрэл байсан. Хожим нь тэр өөрөө ч хүлээсэн. Би үнэн, худлыг ялгах чадамжгүй байж болохгүй учраас маш сэрэмжтэй байх учиртай, тиймээс бидний харилцаа үндсээрээ өөрчлөгдсөн юм. Энэ талаараа ч номондоо бичсэн.
-Би таны бичсэнээс иш татъя л даа: Дүрэм зөрчигч этгээд өөрийг нь зогсоох хязгаарыг тогтоож байдаг. Яг арван жилийн өмнөх явдал атал тэр зогссонгүй. Харин ч улам цаашилж явна. Одоо эргээд харахад Герман улс болон НАТО-гийн зүгээс илүү ихийг хийх ёстой байсан юм шиг санагддаг уу?
-Номоо бичиж байхдаа би өөрөө яг энэ асуултыг асуусан. Эргээд харахад, Орос, Украинийн зөрчилдөөнийг амар тайвнаар шийдэх гаргалгаа олохын тулд сайн, зөв гэсэн бүгдийг оролдож үзэх ёстой байжээ. Өнөөдөр хэчнээн хүний амь үрэгдсэнийг хар л даа. COVID цар тахлын үе таарч бид биечлэн уулзах боломж үгүй болсноор тайвнаар шийдэх шийдэл олох эрлийг мухардалд хүргэсэн. Зөвхөн утсаар л харилцаж байлаа шүү дээ. ОХУ 2017 онд Украинд дайны түрэмгийлэл явуулсан нь Европын орнуудыг эрс өөрчилсөн. Харин өнөөдөр хариу арга хэмжээ авахын тулд цэргийн хүчээ үзүүлэхээс өөр аргагүй байдалд орлоо. Дунд хугацаандаа дайныг дуусгах арга олох хэрэгтэй ч гэлээ Украин тусгаар улс хэвээр үлдэхийн тулд сонголт хийх, шийдвэр хэрхэн гаргахаа тэд өөрсдөө мэдэх ёстой.
-Ерөнхийд нь асуухад та Владимир Путинийг дутуу үнэлчихсэн үү?
-Үгүй, тэгж бодохгүй байна. Тэр ч утгаараа би 2008 онд Бухарестад болсон НАТО-гийн чуулган дээр Украинийг яаран НАТО-д элсүүлэх асуудлыг эрс эсэргүүцсэн. 2008 он чинь В.Путин Гүржид халдан довтолсон үе, тухайн үед тайван замаар шийдэх гаргалгаа хайх нь зөв гэдгийг би мэдэж байсан, тиймдээ ч В.Путинийг дутуу үнэлээгүй. Тэр асуудал даамжирсаар зөрчилдөөнд хүрэх вий гэдэгт санаа зовж явсан ч харамсалтайгаар 2022 заналхийлэл бодитой болсон шүү дээ.
-В.Путин Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшх хамгийн том зөрчилдөөнийг Европт үүсгэж, хэдэн арван мянган хүн үрэгдлээ. Үүнээс сэргийлэхийн тулд юу ч хийж чадахгүй байсан уу?
-Одоог хүртэл хэн ч тийм боломжийг олж хараагүй, би ч гэсэн улс төрд идэвхтэй оролцохоо больсон. Энэ талаар бичиж л чадах байна. Украинийг дэмжигчид өнөөдөр хамтран ажиллаж, зөрчилдөөнийг тайван замаар дуусгах шийдэл олох хэрэгтэй. Гэтэл миний улс төрийн идэвхтэй хугацаа дууссан болохоор би хувь нэмэр оруулж чадахгүй нь.
-Мөн та Дональд Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа 2017 онд Цагаан ордонд уулзсан. Гэвч тэндээс тавгүй сэтгэлтэй харьсан гэж номондоо бичсэн байна билээ. Яагаад?
-Дональд Трамп бол Ерөнхийлөгчийн хувьд үзэл баримтлалаа маш бат зогсдог хүн. Тэгэх нь ч зайлшгүй. АНУ-ын бүх Ерөнхийлөгч тийм байсан, Канцлерийн хувьд ч би тийм байсан. Харин Д.Трамп бусдаас ялгаатай нь харилцан буулт хийхийн сайн боломжит талуудыг гярхай олж хардаг чанартай. Ямар ч зөрчилдөөн дундаас орь ганцаар ялж гарахыг эрмэлздэг, шийдлээс талуудын хэн, хэн нь адил ашиг хүртэнэ гэдэгт итгэдэггүй хүн. Тиймээс, энэ чанар нь түүнийг бусадтай Засгийн газрын тэргүүнүүдтэй харилцахаас илүү ярвигтай болгож өгдөг.
-Д.Трамп НАТО-той аюулгүй байдлын хамтын ажиллагааны холбоо байгуулахыг уриалсан. Таны мэдэж буйчлан олон хүн түүнийг дахин сонгогдсон энэ мөчид Дэлхийн хоёрдугаар дайны дараах Америкийн дэлхийн манлайлалд төгсгөл ирсний дохио гэж харж байна. Таны бодол?
-Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп эхний ээлжийн бүрэн эрхийн хугацаандаа ойлгосон шигээ НАТО бол АНУ, Канадын дэмжлэгтэйгээр зөвхөн Европыг хамгаалах зорилготой бус харин ч энэ хамтын ажиллагаанаас АНУ-д ашигтай тусахыг ойлгоно гэдэгт найдаж байна. Яагаад гэвэл бид хамтдаа улам хүчирхэгжиж, ОХУ, БНХАУ зэрэг бидний амьдралын хэв маягаар замнахыг үл хүсэгчдэд дорвитой хариу барьж чадах нь лавтай. Иймээс АНУ хүртэл НАТО хүчирхэг байх нь ямар сайн талтай вэ гэдгийг харуулна. Улмаар Европ дахин, тэр дундаа Герман улс өмнө нь хангалтгүй байсан батлан хамгаалахаа улам бэхжүүлэх шаардлагатайг өнгөрсөн хугацаанд ойлгож авсан.
-Тэгэхээр та миний асуултанд үгүй гэж хариулав уу. АНУ-ын дэлхийн тайзан дахь манлайлалд төгсгөл ирэх болоогүй гэж үү?
-Би л хувьдаа АНУ-ын манлайлалд төгсгөл ирээгүй. Битгий ирээсэй ч гэж найддаг.
-Эмэгтэйчүүдийн манлайллын талаарх асуултаар эхлэл рүүгээ эргэж, ярилцлагаа дуусгая. Дональд Трамп бол эмэгтэйчүүдийг эрээ цээргүй доромжилдог хүн. Камала Харрисийг IQ багатай, тэнэг хүүхэн гэсэн. Ненси Пелосийг атгаг, өвчтэй, солиотой ч гэсэн. Эмэгтэй хүнийг эмзэг эрхтэнээс нь базах тухай хүртэл ярьдаг. Бэлгийн хүчирхийллийг өөгшүүлэх хандлагатай гэмээр. Тэгэхээр тэр таныг эмэгтэй хүн гэдгээр тань дорд үзэх хандлага гаргаж байсан уу?
-Үгүй, надад тэгж санагдаж байгаагүй. Түүний хувьд би Германыг хүнчилсэн төлөөлөл болж байсан гэж боддог. Заримдаа тэр манай улсыг тариффаар дарамтлах, эдийн засгийн хүчин чадлаар гоочилсон нь бий, бид ч тэр талаар олонтаа ярилцдаг. Гэхдээ сая таны тавьсан асуултанд би яг таг хариулт өгөх боломжгүй шүү дээ.
-За, сүүлчийн асуулт. Манай хоёр орны харилцааны шинэ бүлэг эхэлж буй энэ мөчид америкчуудад хандан чухам юу гэж хэлмээр байна вэ?
-Шүүх, хуулийн тогтолцоо, чөлөөт сонголт гээд АНУ-ын институциудыг хамгаалдаг Америкийн Нэгдсэн Улсын иргэн олон бий. Тэр олон хүн тайван хэлэлцээр, аль аль талдаа таатай тохиролцоонд хүрэхийн тулд аливаа маргаанд харилцан буулт хийхийг зөв гэж үзэж, улс төрийн хүрээллээс сайн шийдэл эрэлхийдэг нь ч дамжиггүй. Гэтэл тэд чимээгүй сууж байгаа нь ярих чадваргүйдээ биш гэдгийг ойлгож байгаа ч соёл, иргэншлээс нэг алхам ухарсан явдал гэж би хувьдаа үздэг. Тиймээс тэр олон сайн хүн болохгүй зүйлсийн эсрэг зогсож, мэдлэг, эрүүл ухаанаар хандаасай гэж хүсэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.