Сэтгэгдэл 0
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км хатуу хучилттай авто зам болон Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км авто замын хэсэгчилсэн хатуу хучилттай 20 км авто замыг байнгын ашиглалтад орууллаа.
Дээрх замууд нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумд, Ульхан боомт чиглэлийн авто замын нэг чухал холбоос болно.
Тус хатуу хучилттай авто замуудын хийцлэл нь далангийн өргөн 11 метр, асфальтбетон хучилтын өргөн 8 метр, зорчих хэсгийн өргөн 7 метр, хөвөөний өргөн 2 талдаа 2 метр тус тус төлөвлөгдөж баригдсан гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.