Сэтгэгдэл 0
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом-42” наадмын хоёр дахь шатанд шалгарсан найрагчдын нэрс тодорчээ.
Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах "Болор цом 42" наадамд 201 хүн бүртгүүлж, 198 хүн шүлгээ ирүүлснээс дараах найрагчид хоёрдугаар шатанд шалгарлаа.
1. Т.Амар-Амгалан
2. На.Батболд
3. Г.Барсболд
4. Б.Батцоож
5. Т.Батхүрэл
6. Б.Ганхүрэл
7. Д.Дамдинжав
8. А.Лхагва
9. Б.Лувсанпэрэнлэй
10. Н.Мөнхбаяр
11. Б.Мөнхзул
12. П.Нацагдорж
13. С.Начин
14. Д.Нямдорж
15. Д.Одгэрэл
16. Б.Отгондэмбэрэл
17. Д.Өрнөхдэлгэр
18. Т.Пүрэвжаргал
19. Ч.Ренчиндорж
20. З.Сумъяабазар
21. Л.Торой
22. Ч.Туул
23. Ч.Ууганбаяр
24. С.Үйтүмэн
25. Г.Хашбаатар
26. Ц.Чойжамц
27. О.Элбэгтөгс
28. Т.Энх-Эрдэнэ
“Болор цом-42” яруу найргийн наадмын сүүлийн шатны шалгаруулалт 2024 оны арваннэгдүгээр сарын 26-нд Соёлын төв өргөөнд болно.
Сонирхуулахад, “Болор цом-41” наадамд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат яруу найрагч С.Начин түрүүлж, тэргүүн цом хүртэж, Янжинлхам бурхны ивээлд багтсан билээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.