Сэтгэгдэл 0
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн тоо, хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор өрнүүлсэн “Галлахдаа анхааръя” аяныг өрнүүлсэн.
Аяны хүрээнд Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хороо” бичил төслийг хэрэгжүүлэн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны эрсдэл бүхий 75 өрхийн цахилгааны дотор монтажны хэрэгслийг иж бүрэн шинэчиллээ.
Монтажийг иж бүрэн шинэчлэхэд нэг өрхөд 317.250 төгрөг бөгөөд нийт 23.8 сая төгрөгийг Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас шийдвэрлэн дэмжлэг үзүүллээ.
Дээрх арга хэмжээг СХД-ийн 33-р хорооны Засаг даргын Ажлын алба, УБЦТС ТӨХК хамтран зохион байгууллаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.