Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Гаднын хэвлэлд

​ГАДНЫН ХЭВЛЭЛД | Таны сонсож байгаагүй хамгийн хөнөөлт цаг уурын гамшиг

2024/03/27
Уншигч та бүхэнд Hunffington Post сонинд Монгол Улсад тохиосон зудын тухай нийтэлсэн нийтлэлийг сийрүүлэн хүргэж байна. 
 


Одоогоос зургаан жилийн өмнө 2018 онд Монгол орны цаг уурын эрс тэс уур амьсгал 700 мянган толгой малыг авч одож байлаа. Энэ жил энэ тоо 5.2 саяд хүрсэн. Удахгүй дөрөв дахин өсөх магадлалтай.

Хүн амын бараг гуравны нэг нь нүүдлийн мал аж ахуй эрхэлсээр байгаа Монгол Улсад цаг уурын байдал эрс тэс болсоор байна. Цас их хэмжээгээр орж, өдрийн наранд мөстсөний улмаас мал бэлчээрлэх боломжгүй болж, эсвэл өлсөж үхэх хүйтэн өвлийг “зуд” гэж нэрлэдэг. Уг нь дэлгэр сайхан цагт зуд арван жилд нэг удаа л тохиодог байсан. Уур амьсгалын өөрчлөлт энэ улсад хамгийн нөлөө үзүүлсний уршгаар сүүлийн 10 жилийн зургаад нь зуд урилгагүй ирдэг болжээ.

Ердөө зургаан жилийн өмнө 2018 оны зуднаар 700 мянган толгой мал хорогдсон нь тухайн үедээ арав илүү жил тохиогоогүй аймшигт үзүүлэлт байлаа. Энэ өвлийн зуднаар хорогдсон малын тоо 2 саяыг давсан нь итгэхэд бэрх үзүүлэлт. Долоо хоногийн дараа энэ тоо бараг гурав дахин нэмэгдэв. Дахиад хоёр сарын дараа хорогдсон малын тоо хэд дахин өсөх магадлалтай. Өнгөрсөн мягмар гарагт НҮБ-аас хорогдох малын тоо 20 саяд хүрч болзошгүйг анхааруулсан. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн судалгаагаар малчин өрхүүдийн 75-аас доошгүй хувь нь хохирол амссан гэсэн дүн мэдээ гарчээ. Ингэснээр хагас зуун жилийн түүхэнд тохиож байгаагүй хамгийн хүнд өвөл гэж дүгнэж болохоор байна.

Одоогийн байдлаар 7000 гаруй өрх хоол хүнсний хомстолд орж, 1000 гаруй өрхийн гэр хороо цасанд дарагджээ. Хамгийн багадаа 2257 малчин өрх малынхаа 70 гаруй хувийг алдсан нь улам бүр өсөн тэлсээр буй улс орны амьжиргааг улам дордуулах үзүүлэлт юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Матильда Димовска хэлэхдээ “Энэ бол сүйрэл. Хүмүүст хамгийн их нөлөө үзүүлэх мөчлөг” гэсэн юм. НҮБ 13.7 сая ам.долларын тусламжийн хандив цуглуулж, гол төлөв Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг хөрш зэргэлдээ улсуудаас тусламж авчээ. Одоогоор хөрш улс орнууд дөрвөн сая ам.доллар нийлүүлээд байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 50 мянган ам.долларын санхүүжилт олгожээ.

Орос, Хятадын дунд хавчуулагдсан ашигт малтмалын арвин нөөцтэй, ардчиллын туршлагатай Монгол Улс АНУ-тай ойр дотно харилцаа тогтоохыг эрмэлзэж буй. Энэ цаг үед АНУ Монголд үзүүлэх тусламжаа ч нэмэгдүүлсэн. Өнгөрсөн жил Дэд ерөнхийлөгч Камала Харрисын зуучлалаар газрын ховор элементийн олборлолтыг хөгжүүлэхэд туслах гэрээ байгуулсан юм. Түүгээр ч зогсохгүй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг өнгөрсөн наймдугаар сард Монголд 13 сая ам.долларын тусламж үзүүлэх санал тавиад амжсан. Энэ жил зудын цар хүрээ өргөжин тэлж, малчдын амьжиргаанд нөлөөлж байгаа тул АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн сард нэмэлт 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээ зарласан билээ. Үүн дээр нэмэгдээд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 700 мянган ам.долларын тусламж үзүүлж буйгаа гуравдугаар сарын 4-ний өдөр зарласан юм.

Малынхаа дийлэнхийг алдаж,  бүр зарим хотоо харлуулсан малчид санхүүгийн хомстолд орж, амьдрахын тулд их хотыг бараадах тул хөдөөгөөс хотыг чиглэсэн их нүүдэлд Монгол Улс бэлдэж байна. Мэдээж хэрэг нүүрсээр түлдэг яндангийн тоо Улаанбаатар хотод тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Нэмэгдэх бүрд Улаанбаатар хотын агаарын бохирдолд тодорхой хэмжээнд нөлөөлнө. Зуд эхлэхээс өмнө 10-р сард манай “Хаффингтон Пост” сонины сэтгүүлчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй нүүдэлчдийн талаар сурвалжилсан юм. Энэхүү сурвалжилгыг бэлтгэж байх үеэр тус улсын ус, цаг уурын дээд ажилтантай уулзахад нэг л зүйлийг хэлж байв. Тэр нь цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухайд нь мэдээлэх боломжтой эрт сэрэмжлүүлэх системийг нэвтрүүлэхэд чиглэж байлаа. НҮБ-ын хөтөлбөрүүдэд цаг алдалгүй хамрагддаг Монгол Улсад энэ нь боломжтой ч байж мэднэ. Учир юу гэвэл НҮБ 2015 онд Парисын уур амьсгалын хэлэлцээрээр байгуулагдсан “Уур амьсгалын ногоон сан”-гаар дамжуулан хөгжиж буй орнуудад тусламж үзүүлэхээр тусгасан юм. Уур амьсгалын өөрчлөлт хөгжиж буй, ядуу буурай улс орнуудад нөлөөлөл үзүүлэх тул эдийн засгийн тэргүүлэгч гүрнүүдийг тусламжийн гараа сунгах, оройлж, манлайлж оролцохыг НҮБ-аас уриалсаар байгаа билээ.
 
Эх сурвалж: The Huffington Post

Холбоотой мэдээ

Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна
Австрали хүнд гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ
АФГАНИСТАН: Газар хөдлөлтийн голомтын ойролцоох тосгод бүхэлдээ сүйдэж, амиа алдагсдын тоо нэмэгдэж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ТББХ: УИХ-ын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив
"Ногоон нуур-1008 айлын орон сууц"-ны төслийн барилгыг хүлээлгэн өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна
Цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах боломжийн талаар зөвлөлдлөө
Улаанбаатар-Арвайхээр чиглэлд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
ХШТХ: УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороо хуралдав
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 99 тонн давс, 6 тонн бодис цацаад байна
Сурагчдыг теле хичээлд хамрагдахыг уриалжээ
Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно
ДЦС-5 төсөл: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцэнэ
Солонготын даваанд цас орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он