Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа

2024/11/15

НИТХ-ын ээлжит бус I хуралдаан өнөөдөр боллоо. 

Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж, хурлын төлөөлөгчдийн 66.7 хувийн саналаар баталлаа. Хөтөлбөрийн үндсэн бодлого агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бөгөөд Улаанбаатар "20 минутын хот" үзэл баримтлалын дагуу иргэд өөрийн оршин суух газраасаа 20 минутын зайд нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм. Хөтөлбөрийн төсөл нь агуулгын хувьд 5 бодлого, 25 зорилго, 220 зорилт, хүрэх үр дүнг тодорхойлсон байна. Үүнд,

  1. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго, 69 зорилт
  2. Хүний хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго, 38 зорилт
  3. Эдийн засгийн бодлогын хүрээнд 5 зорилго, 12 зорилт
  4. Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго, 23 зорилт
  5. Засаглалын бодлогын хүрээнд 5 зорилго, 42 зорилтыг хэрэгжүүлэхээр
    төлөвлөлөө.

Түүнчлэн хөтөлбөрт тусгасан бодлогын хүрээнд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй томоохон 12 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Тухайлбал, Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро" төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

Яармагаас Хархорин хүртэл Туул гол дээгүүр 4.2 км урт “Агаарын дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

"Шинэ тойрог зам", “Туулын хурдны авто зам” барих төслүүдийг эхлүүлнэ.

Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүх үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулна.

Дулааны II, III цахилгааны станцыг өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Цахилгаан эрчим хүчний эх үүсвэр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 600 МВт болгон өргөтгөнө.

Багануур дүүрэгт 50 МВт буюу 200 МВт/цаг батарей хуримтлуурын станц барих бүтээн байгуулалтын ажлыг дуусгана.

Лаг хатаах, шатаах байгууламжийг ашиглалтад оруулна.

Хог шатаах  20 МВт хүчин чадал бүхий цахилгаан үйлдвэрлэх эрчим хүчний үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

Холбоотой мэдээ

Шина арслан Э.Батмагнайг Lexus-600 автомашинаар мялаалаа
Оюутан цэргийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Шина арслан Э.Батмагнайг Lexus-600 автомашинаар мялаалаа
Шар хоолойн аманд шүлхий гарчээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө
Оюутан цэргийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ
Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар начин цолоо баталлаа
Соёолон насны морьдын уралдаанд айргийн тавд орсон хүүхдүүдэд батламж гардууллаа
Ерөнхий сайд Г.Занданшатар түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
З. Мэндсайханы хул соёолон түрүүллээ
Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 1055, “Хүй долоон худаг”-т 900 алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна
Энэ жилийн үндэсний их баяр наадамд гурав давсан аймгийн цолтонгууд
“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он