“Өвлөгдөн үлдэх газар нутаг-Онон-Балжийн байгалийн цогцолборт газар” төсөл 15 жилийн хугацаанд хэрэгжинэ
Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын биологийн олон янз байдал, өвөрмөц экосистем, соёлын өвийг тогтвортой хамгаалах зорилгоор “Өвлөгдөн үлдэх газар нутаг-Онон-Балжийн байгалийн цогцолборт газар” төсөл хөтөлбөрийг 15 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон билээ.
Энэхүү хөтөлбөр нь газар нутгийг хамгаалахдаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг хамтад нь бүрдүүлэх "загвар" бүхий тусгай хамгаалалттай газрыг бий болгохоор зорьж байна.
Тус төслийг Legacy Landscapes Fund (LLF), The Nature Conservancy (TNC) болон WWF-Mongolia буюу Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран хэрэгжүүлэх бөгөөд төслийн "Эхлэлийн семинар"-ыг зохион байгууллаа.
Энэхүү төсөл хөтөлбөр нь 15 жилийн хугацаанд 198 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг орон нутгийн тогтвортой хөгжил, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, байгаль хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготой "Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд LLF-ийн оруулж буй хувь нэмэр юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.