Сэтгэгдэл 0
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 23 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадал бүхий Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орлоо.
Тус барилгад 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Барилгын ажлыг зураг төслийг "Максимум Лай" ХХК боловсруулан угсралтын ажлыг "Эй эс эс инженеринг" ХХК гүйцэтгэсэн байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.