Сэтгэгдэл 0
Монголын улаан загалмай нийгэмлэг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран залуу цусны донорын эгнээг өргөжүүлэхийн тулд жил бүрийн 11 дүгээр сарын 3-ны "Цусаа бэлэглэх өдөр"-ийг хариуцан зохион байгуулдаг уламжлалтай.
Хүүхэд залуучуудын хөдөлгөөний үйл ажиллагааны нэг чиглэл болох "Клуб-25"-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, цус цуглуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, хувь нэмрээ оруулж буй Өсвөрийн болон Залуучуудын улаан загалмайн гишүүдийг алдаршуулан урамшуулах зорилгоор "Цусаа бэлэглэх өдөр"-ийг Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд 11 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.