Сэтгэгдэл 0
Налайх дүүрэг дэх Политехник коллеж цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр хосмог сургалтыг хэрэгжүүлж эхэллээ.
Сургалтыг энэ оны аравдугаар сараас эхлэн Налайх политехник коллеж болон Дархан-Уул аймаг дахь политехник коллежид хэрэгжүүлж байна.
Хосмог сургалтын хөтөлбөрийн 20-30 хувь нь сургалтын байгууллагад, үлдсэн хэсэг нь бодит ажлын талбарт буюу хичээлээс гадна үйлдвэрлэлийн орчин, ажлын байранд дадлагажих байдлаар явагдах юм.
Хосмог сургалтыг нэвтрүүлснээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ур чадвартай, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, улмаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд гол хөшүүрэг болох иргэд ажиллангаа суралцах, суралцангаа ажиллах боломж бүрдэнэ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.