Сэтгэгдэл 0
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ч.Дамдиншаравт хүндэтгэл үзүүллээ
1964 оны Токиогийн олимпын наадамд анхлан оролцогч, 1968 оны Мексикийн Мехико хотноо болсон зуны олимпын наадамд монголчуудын анхны хүрэл медалийг чөлөөт бөхийн төрөлд эх нутагтаа авч ирсэн гавьяатай эрхэм бол Чимэдбазарын Дамдиншарав.
Түүний хувьд энэ онд түүхэн гавьяагаа төр түмэндээ үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн.
Энэ өдөр Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар түүнийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.