"Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024" арга хэмжээний нээлт Баянзүрх дүүрэгт боллоо
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2022 оны “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээ батлах тухай” 314 дүгээр тогтоолыг үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар 2024” аяны хүрээнд биеийн тамир, спортын арга хэмжээг нэгдсэн агуулга, нэг өнгө төрхтэйгөөр зохион байгуулж байна.
Улс орон даяар өрнөж буй “Соёлын бүтээлч сар-2024” аян 11 дүгээр сарын 1-30-ны өдрүүдэд “Соёлын өв”, “Урлаг-уран бүтээл”, “Соён гэгээрэл”, “Спортын” чиглэлээр хүүхэд залуус, иргэдэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Баянзүрх дүүргийн "Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024"-ийн нээлтийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 88-р сургуулийн спорт зааланд 12 хорооны 120 гаруй иргэнийг хамруулсан Иргэдийн спортын наадмын дүүргийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн арга хэмжээний үеэр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг нээж Баянзүрх дүүргийн биеийн тамир, спортын хорооны дарга Д.Отгонсүрэн үг хэллээ.
Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааны үеэр ОУХМ Э.Оргилмаа дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ спортын гимнастикийн баг тамирчид үзүүлэх тоглолтоо сонирхууллаа.
"Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024" арга хэмжээний нээлтийн хүрээнд хүрэлцэн ирсэн иргэдэд Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос 2024 онд хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.
Мөн арга хэмжээнд оролцож байгаа иргэдийн дунд “Хөгжөөнт бүжиг”-ийн тэмцээн зохион байгуулж, 1, 2, 3 байр эзэлсэн иргэдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.