Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Соёл “ваучерлах” албадлагын арга хэмжээ

2024/11/01
Дэл сул зардлаа хэмнэх тухай яриа өндрөө авч байгаа энэ үед төсвийн мөнгө уйлдаггүйн тод жишээ сая нэгээр нэмэгдлээ. УИХ-ын гишүүдийн дэмжлэгээр тодорсон “Соёлын эрхийн бичиг арга хэмжээ” тэрбум, тэрбумаар залгих нь. Нэрнээсээ авахуулаад л хаврын эхний салхинд нураад уначихмаар амбаар шиг.

Энд бид зарчим ярих ёстой. Соёл ч гэсэн зарчимтай. Зарчим нь бизнес шиг. Нэг тал нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нөгөө тал нь худалдаж авах зарчимтай. Энэ нь ч төгс үйлчилдэг. Буяны хоол шиг үнэгүй тараадаг ч зүйл биш. Арилжаа, наймааны салбарт хямдрах, эрхийн бичиг тараах нь зөв л шийдэл байх.

Гэвч хүн урлаг, соён гэгээрлийг өөрсдөө олж авах ёстой нь ч бас өндөр соёл. Иймийн учир соёлыг сонгуулийн мөнгө шиг цацмааргүй байна. Үнэгүй юм гэж байхгүй ч үнэгүйдүүлж өгсөн юм гудамжинд навсархай цаас шиг хаягддаг жамтай.

Төсвийн эхний хэлэлцүүлэг өчигдөр болоход соёлын сайдтан хүүхдүүд соёл урлагаар дутаад амиа хорлоод байна гэж тайлбарласан. Хүүхэд мөнгөгүй учраас төрөөс ваучер тарааж, тэднийг соёлжуулъя, юм хум үзүүлж харуулъя, амь насыг нь авран хамгаалъя л гэнэ. Хүүхэд жүжиг, ший үзэж чадахгүйдээ бачимдаад ташраараа амиа хорлох нь юу л бол. Хүүхэд мөнгөгүй гэдэг нь үнэн. Эцэг эх нь боломж тааруу ч байж болно, гэхдээ тэд буруутан биш. Тэглээ гээд эцэг эхэд нь арга хэмжээ авч ангийн фондны мөнгө хураах аятай төлсөн татвараас нь ваучерлаж хүүхдэд нь мөнгө тарааж болохгүй. Ваучер чинь мөнгө шүү дээ.

Эсвэл ирэх сонгуулиа услаад байна уу. Цалингаа тавьж чадахгүй болохоороо төмс, лууван тараадаг аавынхаа компани шиг сонгогчдоо торгоох гээд байна уу. Дараагийн сонгууль болоход соёлжуулсан гээд байгаа өсвөр насныхан чинь ид сонгуулийн насандаа хүрчихсэн саналаа ваучердахад бэлэн болчихсон байна. Уг нь бид нэгнийгээ саналаа 10, 20 төгрөгөөр зарлаа гэж уурсдагсан биш билүү.

Соёлын нэрийг буруугаар барьсны хар гай болно, тэр үед.

Нэр нь хүртэл балдуушны арга хэмжээ сүүлдээ албадлага болж дуусна. Бодит байдал дээр хүүхдүүд жүжиг үзэх хүсэлгүй байна. Сурагчдын амралт эхэлснээс хойш хүүхэд чинь үнэгүй жүжиг үзнэ гээд байгаа биз. Үгүй яах вэ тэр нь яамны ваучертай холбоогүй ч гэлээ хүүхдүүдэд хүсээгүй жүжгээ үзэх сонирхол алга. Аргаа барсан багш нар нь үнэгүй юм үзэхгүй бол 20,000 төгрөг төлөөрэй гэж зандрангуй нэхсэн байна лээ. Ийм албадлагад чихдүүлсэн хүүхдүүд дуртай, дургүй очиж суудал бөглөсөн.

Ингээд харьцуулбал “Номин”-гийн судалгаагаар 19 мянган хүүхэд жүжиггүй л бол хатаж үхлээ ухааны үр дүн тайлагнасан нь эргэлзээтэй. Мөнгө хайран юм гэж бодолгүй баахан ваучер тарааг л дээ. Тэгээд хүүхэд үзэхгүй бол сурган хүмүүжүүлэгчдээр дамжуулан арга хэмжээгээ хэрэгжүүлэх нь гарцаагүй. Мэдээж, дээрх мөнгө нэхдэг аргыг багш нар ашиглах нь магадгүй. Аав, ээжийнх нь халааснаас гарсан төсвийн мөнгөний хүү торгууль болж үржигдэх нь. Соёл чинь бүр албадлагын арга хэмжээ болох янз одооноос л харагдаад ирлээ.
Албадлагаас залхсан хүүхдүүд “бодлогогүй алхам” хийх нь буурах биш бүр ихэсвэл яанам бэ?
Өсвөр нас гэдэг эмзэг...

Уг нь, Номин сайд гуай соёл урлаг продьюсерлаж, “мөнгө хийгээд” сурчихсан хүн. Гоё юм үзүүлбэл хүн өөрөө мөнгөө бариад ирдгийг мэдэхийн дээдээр мэддэг. Мэдлэгийнхээ ачаар автоматаар сайд болсон сон. Гэтэл бүхэл бүтэн улсын соёл гэдэг чинь сайн дурын уран сайханч “явахгүй” болохоороо зовлонгоо тоочоод уйлж зогсдог тэр Авьяаслаг монголчуудын чинь тайз биш.

                                           
                                                                                                                                                                                                              З.Аянагуль

Холбоотой мэдээ

Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
ГИХГ: 34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
Хутга тулган автомашиныг нь дээрэмдсэн бүлэг этгээдийг олж тогтоолоо
Экспортолсон ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ 183.5 мянган тоннд хүрэв
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ
Монгол Улс олон улсын усны байгууллага байгуулах үйл ажиллагаанд өндөр оролцоотой байхаа илэрхийллээ
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он