Сэтгэгдэл 0
Польш улсад зохиогдож буй өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улсаас 23 тамирчин таван насны ангилалд өрсөлдөж байна.
Тэмцээний үндсэн төрөл өндөрлөхөөс нэг өргийн өмнө манай улсын гурван тамирчин алтан медаль хүртэх нь тодорхой боллоо.
Тодруулбал, охидын 8 хүртэлх насанд Бавуудоржийн Оюун-Үжин (Өмнөговь аймаг, MDA), 9-10 насанд Ганбатын Дэлгэрмаа ("Хөлөгт тоглоом" клуб), 11-13 насанд Баатархүүгийн Тамир (Сонгодог байрлал клуб) нар аваргалах болзлоо хангасан юм.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:30 цагт эхлэх сүүлчийн өргийн дараа нэмж медальтнууд, тэр дундаа 1-2 алтан медаль нэмэгдэх боломжтой гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.