Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Эрчим хүчний салбар эрчимтийн тасагт ирлээ?!

2024/10/30
“Өндөр хүчдэлийн шон дагаад Өргөө гэрүүд нь сүндэрлэж байдаг” нийслэл хот маань цахилгаан, дулааны хүчин чадлаасаа 60% давсан гэвэл уншигч та итгэх үү. Итгэхэд бэрхтэй ч өнөөгийн нөхцөл байдал үүнийг хэлээд өгч байна. Улаанбаатар хотод жилд дунджаар 221-244 мВт-ийн х эрэглээ бүхий 300 орчим барилга багууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, хэрэглээ 7-8 хувиар тогтмол өсөж байгаа гэх судалгаа гарчээ. Дээрээс нь барайлгах нэг баримт байгаа нь төвийн эрчим хүчний системийг бүрдүүлдэг дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын насжилт 10-30 жилээр хэтэрч, IV цахилгаан станцаас бусад нь насжилт өндөр болжээ. 

Энэ тухай ТЭЦ-3 ТӨХК-ийн Ерөнхий инженер Н.Чимэддорж “Өнөөдөр 2023-2024 оны өвлийн ид ачааллын үед цахилгаан эрчим хүчний тодорхой хэмжээний хязгаарлалтууд хийсэн. Одоо 2024-2025 оны өвлийн ид ачааллын үед бас л хязгаарлалт хийнэ. Яагаад гэвэл бүх хүчин чадлаараа ажилласан ч цаана 150 орчим МВт-ын дутагдал үүссэн учраас. Үүнийг хаанаас ч нөхөх арга байхгүй” гэсэн юм. Өөрөөр хэлбэл “ДЦС-3” ТӨХК-ийн хувьд бүх зардлаа шингээгээд дулааны эрчим хүчний үнэ 24 мянган төгрөг. Үүнийг хэрэглэгчдэд зарахдаа долоон мянган төгрөгөөр зарахад 17 мянган төгрөгийн алдагдал хүлээж байна. Үндсэндээ яг одоо 14 тэрбумын алдагдалтай өнөөтэй золгожээ. Урсгал зардлаа ч нөхөж чадахгүй, ашиг гаргаж чадахгүй байгаа нөхцөлд урсгал засвар, их засвар хийх боломжгүй болно. Хэрэв засвар хийхгүй бол станц бүрэн утгаараа ажиллахгүй. Ажиллахгүй тохиодолд цахилгаан дулааны хувьд тэг зогсоно. Өвлийн ид хүйтэнд бол тас хөлдөнө. Тэг зогсож, таг хөлдөнө гэдэг үгээр айлгаж байна гэж ойлгож болох л доо. Гэхдээ өнөө байгаа нөхцөл байдал гэвэл энэ. Зөвхөн энэ станцаар л жишээлэхэд нэг, хоёр, тавдугаар зуух болон 1-8 дугаар турбин үүсгүүр суурилагдсан байдгаас 9 дүгээр турбиныг л 2015 онд шинэчилсэн байна. Харин бусад найм нь 220 мянган цагаас дээш ажиллассан, хэзээ л бол хэзээ зогсоход бэлэн, үйлдвэрийн баталгаагүй болжээ.

Тэртээ тэргүй цахилгааны хэрэглээ нэмэгдэж,  ачаалал хэтэрсэн юм байна. Тэгвэл одоо яана гэж. Олон жилийн өмнө бодлого гэж тодорхойлоод цаасан дээр буулгасан төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Одоогоос Одоогоос зургаахан жилийн дараа 2030 онд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3328МВт хүрэх тооцоо боловсруулагдсан бөгөөд 1848МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орно. Энэ нь хотын нийт хэрэглээний 55%-ийн эх үүсвэрийн чадлын дутагдалд орно гэсэн үг юм. Тиймээсс төр хувийн хэвшлийн түншлэл гэж сайхан ярьсан 30 жилийн санааг одоо л бодит ажил хэрэг болгох ёстой. Хамгийн сүүлийн тооцооллор импортын цахилгаанд жилдээ 168 сая ам.доллар төлдөг гэх судалгаа гарчээ. Манай улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1549 мВт. Өнгөрсөн өвөл энэ чадлаас 97 мВт-аар давж, ачаалалтай байж. Энэ нь нийт эх үүсвэрүүдийн суурилагдсан чадлаас давсан үзүүлэлтэй цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орсон байна.Бүсийн хэмжээнд 2040 он хүртэл одоо байгаа эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр цахилгаан эрчим хүчний эх үүсвэр барьж үйлдвэрлэх эрчим хүчний чадлыг 3989 МВт хүргэхээр төлөвлөсөн байна. 

Уг нь эрчим хүчний салбар стратегийн ач холбогдолтой онцгой салбар. Ердөө гуравхан жилийн өмнө тодорхойлсон “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо ч эдийн засгийн тэргүүлэх таван чиглэлийн нэгээр эрчим хүчний салбарыг нэрлэсэн. Гэвч бодит байдал гэвэл ийм л байна. Хүн амын талаас нь шавж, төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж, төрийн үйлчилгээний бүх салбар төвлөрсөн атал хэзээ мөдгүй тэг зогсох дээрээ тулж. Хоржоонтой биш гэж үү. Яг арван жилийн өмнө “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого” баталсан. Үүнд мөн л улстөрчдийн лоозогнол мэт үг, өгүүлбэр тусгасан ч бодит байдал дээр биелээгүй. Гэхдээ байна аа. Бид бодит байдалтайгаа тулахаас өөр аргагүй болсон. Үнэ нэмэхгүйгээр цаашдаа хол явахгүй гэдгийг өнөө цагийн өнгө бидэнд харуулж байна. Энэ тухай Эрчим хүчний зохицуулах хороон дарга Э.Түвшинчулуун хэлэхдээ “Бид шатлалтай тарифыг мөрдөх гэж байгаа. Өөрөөр хэлбэл их хэрэглэбэл их, бага хэрэглэбэл багыг төлнө гэсэн үг.  Өнөөдөр Монгол Улсад цахилгаан эрчим хүч хэрэглэдэг 788 мянган айл өрх бий. Үүний 351 мянган өрх 150 КВт/ц хүртэлх хэрэглээтэй байна. Эдгээр өрхийн тарифыг 30 орчим хувь, үүнээс хэрэглээ нэмэгдэх бүрд тарифын өсөх хувь өөр, өөр байна” гэсэн юм.

Хэрэв улстөрчид эрчим хүчийг оноо авах хэрэгсэл, аманд хүлхэх чихэр болгоогүй бол байдал арай өөр байх байлаа. Эдийн засгийн алсын хараагүй бодлого, урт хугацааны төлөвлөлтгүй зөвхөн эрчим хүчний үнийг тогтоон барина гэдэг дээр ах нар анхаарсан нь өнөөгийн шанаа болж бидэнд тулж ирлээ. Одоо ч яахав хэрэглэгч дээр ачаалал нэмээд цахилгаан, дулааны үнэ нэмдэг юм байж. Гэхдээ хөрөнгө оруулалт хийхгүйгээр ханш нэмэгдээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Ачааллаа даадаг салбартай байж гэмээж нь цахилгаан дулаан хэрэглэгчдэд саадгүй хүрнэ. Аль 17 жилийн өмнө баталсан “Монгол Улсын “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр шинэчлэн батлах тухай” энэ хөтөлбөр 2015 онд хүчингүй болох хүртлээ утга агуулгаараа хэрэгжсэн бол эрчим хүчний салбарт эрчимт эмчилгээнд шилжихгүй байлаа. Одоо тэгээд нэмэхээс өөр арга байхгүй...
 
Б.Болорсүх

Холбоотой мэдээ

Гэмт хэрэг үйлдэж, зугтаасан этгээдийг шуурхай илрүүлжээ
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг цурманд оруулжээ
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гэмт хэрэг үйлдэж, зугтаасан этгээдийг шуурхай илрүүлжээ
Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дараах гудамж замыг хаана
Хүүхдийн баяраар “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулна
Зуслангийн бүсээс 100 тарвагыг шилжүүлэн нутагшуулжээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Нийслэлийн төр, захиргааны байгууллага 07-16 цагийн хооронд ажиллана
Урсгал сөрсөн жолоочийг 50000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг хасжээ
Азийн хөгжлийн банктай 2025-2028 онд хамтран ажиллах түншлэлийн стратегийн баримт бичгийг баталлаа
Ойн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Зургаадугаар сарын 01-нд бороотой
Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна
АТГ: Хүнд суртал, чирэгдэл учруулсан 8 дүрэм, журмыг хянав
Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглох хуулийн төсөл эцэслэн батлагдлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он