Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Хоол руу нулимсан этгээдийг торгох хуулийг энэтхэгчүүд эсэргүүцэв

2024/10/30
Энэтхэгийн эрх баригч Бхаратия Жаната Нам/БЖН/-ын нөлөөний хэмээдэг хоёр мужийн захиргаа шүлс, ялгадас агуулсан бохир хоол хүнс үйлдвэрлэсэн, худалдсан этгээдэд өндөр хэмжээний торгууль оногдуулж, шоронд хорих шийтгэл оноох хуультай болохоор ярьж байна. Тодруулбал, тус улсын умард нутгийн Уттараханд мужид хууль зөрчигч “заваан этгээд”-ийг 100,000 рупи буюу 920 ам.доллараар торгох хууль санаачилсан бол хөрш Уттар Прадеш мужийн эрх баригчид хүнсний аюулгүй байдал хангах үүднээс хуулиа чангатгахаар төлөвлөж байгаа юм. Шулуухандаа, хоолонд нулимсан этгээдийг хүндээр шийтгэнэ гэсэн үг юм. Гэтэл энэ нь иргэдийн дунд эгдүүцэл төрүүлж, олон нийтийг хамарсан эрх баригчдын шийдвэртэй холбоотой маргаан үүсгэжээ.

Дээрх хоёр мужийн захиргаа ийм хатуу хууль батлахаар шийдвэрлэсэн нь онлайнаар тархаад буй гудамжны түргэн хоолны үйлчилгээ, зоогийн газруудад хоол руугаа нулмиж байгаа болон нэгэн эмэгтэй гэртээ бэлдэж буй хоолонд шингэн ялгадсаа хольж буй бичлэг тархсантай холбоотой аж. Зарим тал дээрх хуулийг баталснаар лалын шашинтнуудын эсрэг явуулж буй компанит аян идэвхжинэ хэмээн шүүмжилжээ. Гэхдээ албаныхны явуулсан шалгалтаар дээр дурдсан эмэгтэй нь лалын шашинтан бус хинду шашинтан гэдэг нь тодорхой болсон учир олон нийтийн дунд бий болсон шүүмж үндэслэлгүй хэмээн тайлбарлаад байна.

Энгийн иргэдээс гадна сөрөг хүчний улстөрчид, салбарын мэргэжилтнүүд шинээр батлах хуулийн үр нөлөө сайн гарна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлж, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг хааж бооход ашиглах хэрэгсэл болж мэдэх эрсдэлтэйг ч сануулжээ. Мөн Энэтхэгийн буухиа сонинд гарсан шүүмжлэлд “Дээрх шийдвэр нь ариун цэвэр, бохирдолын нэр барьж, хэдийн эмзэг болсон үндэсний цөөнхийг нэг бүрчлэн нухчин дарах, агнах намнах хэрэгсэл болох нь мэдээж. Энэтхэг бол олон үндэстэн, шашин сүлэлдэж оршдог, кастын системтэй. Энэ ч утгаараа хоол хүнс, түүнийг бэлтгэх зан заншил нь тухайн үндэстэн, шашинтан, давхаргаа дагаад янз бүр байдаг. Зарим хэсэгт энгийн үзэгдэл байдаг жишиг бусад давхаргынхантай мөргөлдөх нь бий. Тэглээ гээд хүнсний аюулгүй байдал нэрээр шашин хооронд ямар нэгэн зөрчилдөөн үүсгэх нь улс, эх орны тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх аюултай” хэмээн онцолжээ.

Энэтхэгийн Хүнсний аюулгүй байдал хамгаалах газрын мэдээлснээр тус улсад нэг жилд 6,000,000 хүн хүнсний бүтээгдэхүүнээс гаралтай халдвар авч тэднээс 400,000 нь амиа алддаг гэсэн ч олон нийтийн зүгээс улс орны бүрэн бүтэн байдлыг хадгалах нь чухал гэж үзэж буй тул хоол руу нулимсан этгээдийг торгох хуулийг эсэргүүцэж буй гэж ойлгож болох нь.

Холбоотой мэдээ

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 83 өргөдөл, гомдол хүлээн авав
“Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 08, 09-ны өдрүүдэд болно
Улсын хэмжээнд АИ-92 автобензин 51 вагон байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 83 өргөдөл, гомдол хүлээн авав
“Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 08, 09-ны өдрүүдэд болно
Улсын хэмжээнд АИ-92 автобензин 51 вагон байна
А.Амартүвшин: Чип төслийн хүрээнд 5000 айлын гэр, байшинг дулаалж байна
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ
Нислэгийн хөдөлгөөний удирдагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллажээ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа
Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
Монгол Улсын хэмжээнд нийт 92 вагон АИ-92 автобензин байна
Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
“Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо
Архидан согтуурсны улмаас хамт байсан хүнээ хутгалж гэмтээжээ
Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он