Сэтгэгдэл 0
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт их өгөгдөлд суурилсан мэдээлэл, статистикийн нэгдсэн сантай болохоор ажиллаж байна.
Энэ хүрээнд яамны ажлын хэсэг БНСУ-д нийгмийн хамгааллын цахим шилжилт, хиймэл оюун ухааны хэлэлцүүлэгт оролцлоо.
БНСУ, БНХАУ, Япон, Монгол Улсын төлөөлөгчид оролцсон тус хэлэлцүүлгээр хиймэл оюун ухаанд суурилсан нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах талаар онцлон хэлэлцлээ.
Мөн иргэдийнхээ хэрэгцээнд нь суурилсан үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээгээ хялбар, шуурхай хүргэх сайн туршлагаас Монгол Улсдаа нэвтрүүлнэ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.