Сэтгэгдэл 0
Орон нутгийн зарим тээврийн хэрэгсэл энэ сарыг дуустал Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэнэ
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах зам засварын хучилтын ажил хийгдэхтэй холбогдуулан Номин автобуудлаас эхлэлтэй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд зэрэг аймгийн чиглэлүүд 10 дугаар сарын 22-ны 08:00 цагаас эхлэн Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэж эхэлсэн.
Энэ зохицуулалт аравдугаар сарын 28-ныг дуустал хугацаанд үргэлжлэх байсан ч хугацааг сунгасан байна.
Тодруулбал, дээрх чиглэлийн тээврийн хэрэгслүүд 2024 оны 10 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэх болсныг Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.