Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн үйл ажиллагааны албаны захирал Зехра Аббас тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа болон шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай АХБ-ны хэрэгжүүлж буй төслүүд нь манай хотын дэд бүтэц, нийтийн тээвэр, агаарын чанар болон бусад олон салбарт эерэг өөрчлөлт авчирч байгаад талархал илэрхийллээ.
НЗДТГ болон Азийн хөгжлийн банк хооронд Улаанбаатар хотын инженер хангамжийн үйлчилгээг сайжруулах, гэр хорооллыг хөгжүүлэх, санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2012 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр санамж бичиг байгуулан, хамтын ажиллагааг эхлүүлж байжээ. Одоогоор АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж байгаа 3 төсөл, хөтөлбөр байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.