Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмын төслийг хэлэлцүүлэв

2024/10/25

Боловсролын үйлчилгээ үзүүлдэг цахим системүүдийг хооронд нь уялдуулах, мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн интерфэйс архитектурыг боловсруулах ажлын хэсэг хуралдаж, Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмын төслийн эцсийн байдлаар хэлэлцэв.

Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгаар ахлуулсан тус ажлын хэсэг нь Боловсролын яам, харьяа байгууллагууд болон систем хөгжүүлэгч Edtech компаниудын төлөөллөөс бүрдсэн 40 орчим гишүүнтэйгээр ажиллаж байна.

Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмын төсөлд дараах онцлох өөрчлөлтүүдийг тусгав. Үүнд:

  • Сургалтын байгууллага, Edtech компани хоорондын харилцаанд төрийн шаардлагагүй оролцоог багасгаж, шаардлагатай тохиолдолд Боловсролын яамнаас хяналт тавьдаг байх;
  • Мэдээлэл солилцох боломжтой эсэхэд заавал Боловсролын яам болон Боловсролын ерөнхий газар оролцолгүйгээр технологийн мэргэжилтнүүд нь шийдвэрлэх боломжтой байх;
  • Сургалтын байгууллага, Edtech компани хоорондоо гэрээ байгуулахдаа системийн ерөнхий болон тусгай шаардлага хангаж байгаа эсэхийг Удирдах зөвлөл ба бусад зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэдэг болох;
  • Гэрээ байгуулахдаа цахим систем ашиглах, аливаа субъектээс хамааралгүйгээр мэдээлэл солилцох үйл явц хэвийн үргэлжлэх;
  • Систем ашиглалтын зардлыг эцэг, эх асран хамгаалагчдад сайн дурын үндсэн дээр хариуцуулдаг болох юм.

Боловсролын яамны зүгээс сургалтын зориулалтаар ашиглагдаж байгаа программ хангамж, систем, цахим шилжилттэй холбоотой боломжит ажил үйлчилгээнүүдийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж либералчлах, компаниуд төсөл хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагыг зорьдог биш, сургууль, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын хэрэгцээ шаардлагыг хангах байдлаараа өрсөлддөг зах зээлийн зарчмыг бий болгох бодлого баримталж байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Тарваган тахал нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм
ЭМЯ: Тарваган тахлын улмаас 1 хүн нас барж, 96 хүнийг тусгаарласан
Ирэх сараас сумдад Нийгмийн даатгалын мэдээллийн шинэ SICOS системийг нэвтрүүлэх туршилтыг хэрэгжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ирэх сараас сумдад Нийгмийн даатгалын мэдээллийн шинэ SICOS системийг нэвтрүүлэх туршилтыг хэрэгжүүлнэ
ЭМЯ: Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 54 гомдол, мэдээллийг хянан шалгав
Pokerrr 2 аппликэйшнд “Нүүдэлчин“, “Lexus600”, “Phoenix” нэртэй өрөөнүүд үүсгэж, мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдээс 1 тэрбум гаруй төгрөг залилжээ
ЭМЯ: Тарваган тахлын улмаас 1 хүн нас барж, 96 хүнийг тусгаарласан
Тарваган тахал нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Төмөр замын авто зогсоол орчмын замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна
АТГ: Эрүүгийн 978 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг боловсруулахад олон нийтийн оролцоог хангана
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрэгтэй тамирчид эх орноосоо мордлоо
Ерөнхий сайд Г.Занданшатар ургац хураалтын явцтай танилцаж байна
Х.Нямбаатар: Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барина
Г.Батзориг: Улсын их дэлгүүрийн урд барьсан зөвшөөрөлгүй байгууламжийг буулгах мэдэгдэл хүргүүллээ
Нүүдэлчдийн уламжлалт харилцааг шинэ шатанд гаргасан айлчлал өндөрлөлөө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он