Сэтгэгдэл 0
“Ханбогд Кашимер” ХХК сэргээгдэх эрчим хүчний цахилгаан үүсгүүрийг ашиглаж, салбартаа анхдагч боллоо

“Ханбогд Кашимер” ХХК-ийн нарны эрчим хүчээр ажилладаг анхан шатны боловсруулах үйлдвэр, оффис шинэ барилгын нээлтийн ажиллагаа боллоо.
Тус үйлдвэр нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Эрчим хүчийг хэмнэх” төслийн хүрээнд 2021 онд Сүлжих үйлдвэртээ нарны цахилгаан үүсгүүрийг ашиглалтад оруулсан.
2023 онд Анхан шатны боловсруулах үйлдвэртээ өөрсдийн хөрөнгө оруулалтаар Нарны цахилгаан үүсгүүрийг ашиглалтад оруулснаар хүлэмжийн хийг жилд 25,531,2 киловатаар бууруулж, 796 ширхэг мод тарьсантай тэнцэх хэмжээний агаарын бохирдлыг арилгахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.