Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Найман сумын Эрүүл мэндийн төв шинэ машинаа хүлээж авлаа

2024/03/22

Эрүүл мэндийн яам энэ онд багтааж түргэн тусламжийн машины парк шинэчлэлийг хийж улсын хэмжээнд аймгийн төвөөс бусад сумдын 50 хувийг шинэ машинтай болгохоор ажиллаж байна. 

Энэ хүрээнд өчигдөр найман сум түргэн тусламжийн үйлчилгээнд явах Япон улсад үйлдвэрлэсэн “Тоёота Ланд 78” машинаа хүлээж авлаа.

Зудын хүндрэлтэй байгаа орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор Засгийн газрын 63 дугаар тогтоолоор өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагуудад туулах чадвар сайтай, эмнэлгийн зориулалттай түргэн тусламжийн 60 автомашин худалдан авахаар батлагдсан. Уг тогтоолыг хэрэгжүүлж эхний ээлжинд Эрүүл мэндийн сайдын А/104 дугаар тушаалаар 11 аймгийн 12 сумын Эрүүл мэндийн төвийг туулах чадвар сайтай түргэн тусламжийн машинтай болгосон.

Худалдан авалтыг ээлж дараатайгаар зохион байгуулж энэ удаа ирсэн машинуудыг Архангай аймгийн Хайрхан, Баянхонгор аймгийн Бууцагаан, Сэлэнгэ аймгийн Орхон, Номгон, Завхан аймгийн Баянтэс, Өвөрхангай аймгийн Өлзийт, Төв аймгийн Баяндэлгэр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвд хуваарилсныг хүлээлгэн өгсөн юм.

Шинэ машинаа хүлээж авахаар ирсэн сумдын нэг Төв аймгийн Баяндэлгэр сумын ЭМТ-ийн эрхлэгч эмч Г.Уянга “Манай сум сүүлийн гурван жил түргэн тусламжийн автомашингүй үйл ажиллагаа явуулж байгаа. Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэхийн тулд Эрүүл мэндийн төвийн ажилтнууд болон ард иргэдийнхээ автомашиныг гуйж нэг дуудлагыг ч таслалгүй ажилласан. Сүүлийн хоёр жил цас ихтэй хүндхэн өвөлжлөө. Энэ өвөл өмнөх жилээс дутахгүй цас, зудтай байсан. Ийм нөхцөлд бидэнд туулах чадвар сайтай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг машин дотроо үзүүлж, хүнд өвчтөнөө тээвэрлээд явах боломжтой машин шийдэж өгсөнд маш их баяртай байна” гэж байв.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хувь бусад газрыг бодвол өвөлжилт гайгүй байсан ч орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалаад хол ойрын дуудлага тасардаггүй тухай ЭМТ-ийн дарга Д.Сармандах ярьсан. Тэрбээр “Манай сум 3682 хүн амтай бөгөөд баруун бүсийг холбосон засмал зам дагуу, аймгийн төвөөс 180 км зайд оршдог. Баруун бүсийг холбосон засмал зам дагуу учраас осол, гэмтэл их бүртгэгддэг. Тэр тусмаа зун 7-8 сард тусламж, үйлчилгээний дуудлага нэмэгддэг. Хөдөөгийн таван багтаа тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Алслагдсан багтаа очих зам бартаа саад ихтэй ба 2018 онд авсан “Фургон” машинаар эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан ч өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш эвдэрч хэчнээн засч сэлбээд ч нэмэргүй он гараад бүрэн зогссон. Алсын дуудлаганд сумын Онцгой байдлын машин болон Засаг даргын Тамгын газрын машиныг явуулдаг. Мөн ажилчдынхаа машинаар ойрын дуудлаганд явах тохиолдол бий” гэсэн юм.

Архангай аймгийн хаваржилт хүндэрсэн сумдын нэг Хайрхан. Цас их орсноос зам даваа хаагдаж, алслагдсан багийн малчин өрхдөө эмнэлгийн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй болсон. Сумын ЭМТ-ийн эрхлэгч эмч Б.Цэрэнханд “Энэ жил манай суманд өвөлжилт маш хүнд болсон. Цас ихээр орж, зам даваа хаагдаж, айл өрхүүдийн зам боогдсон. Цаг жаахан дулаарч хайлсан цас мөстөж мөсөн зудын байдалд орсон. Цаашид ч хаваржилт хүндэрч, шар усны үер болох эрсдэлтэй байна. Энэ их цас хайлж гол шуудуу, зам даваа хаагдах эрсдэл үүсч байгаа нөхцөлд машин техник хамгийн тулгамдсан асуудал болж байна. Манай эмнэлэг түргэн тусламжийн “Фургон” автомашинтай ч компьютер нь шатсан гэдэг оноштойгоор засуулж чадахгүй бүрэн зогсчихоод байгаа энэ нөхцөлд туулах чадвар сайтай машинтай болсондоо сумын иргэдийнхээ өмнөөс баярлаад байна” хэмээсэн.

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ЭМТ-ийн дарга Янжмаа “Манай сум өвөлжилт харьцангуй хүнд, цас зуд ихтэй. Өвөлжилт хүндэрсний улмаас ард иргэддээ хүрч үйлчилж чадахгүй асуудал тулгарсан. ОБЕГ-аас машин гаргаж өгсөн ч 10 хоног яваад эвдэрсэн. Манай ЭМТ-ийн хувьд “Фургон” автомашинтай байсан ч актлагдсан. Тиймээс ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байсан асуудал шийдэгдсэнд баяртай байна” гэж байлаа.

Засгийн газрын тогтоолоор хөрөнгийг нь шийдвэрлэсэн 60 машинаас гадна энэ оны есдүгээр сард Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд сумын эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай, эмнэлгийн зориулалттай 75 автомашиныг нийлүүлэхээр төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ

​Он гарснаас хойш 45.2 мянган суудлын автомашин импортолжээ
​Инфляц ингэж өслөө, Сангийн бодлого байрандаа...
Нийслэлийн есөн дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Мэргэшсэн сувилагчаас 956 мэс заслын чиглэлээр ажиллаж байна
Говийн бүсийн Зөвлөлийн Анхдугаар хуралдаан үргэлжилж байна
Астанагийн их дуулгаас жүдочид гурван хүрэл медаль хүртжээ
АТГ: Эрүүгийн 893 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
“Байр түрээсэлнэ” гэх зар байршуулж, иргэдийг залилжээ
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай
Арваас дээш жилийн насжилттай, экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй
​Зөвлөлтийн үед хөөргөсөн сансрын хөлөг дэлхийд уналаа
​Канадын компани Монголд цагаан туглаганы төсөл хэрэгжүүлэхээр судалж байна
Улсын заан Б.Бат-Өлзий бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
Аюулт үзэгдэл, ослын 117 удаагийн дуудлагаар ажиллаж, 157 иргэний амь насыг авран хамгааллаа
​Талибууд шатрыг бүр мөсөн хориглолоо
Хилийн боомтуудыг харилцан уялдаатай хөгжүүлэх “Замын зураглал”-ыг ОХУ-тай хамтран боловсруулна
Монгол хэл бичгийн шалгалтад 121 нь шалгуулагч 800 оноо авчээ
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он