Сэтгэгдэл 0
Өмнөговь аймгийн нэрэмжит Өсвөр ба залуучуудын УАШТ өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
Тус барилдааны өсвөрийн 16, 17, 18 гэсэн гурван насны ангилалд 21 аймаг, 9 дүүрэг, спортын сургууль, бөхийн дэвжээ, клубын төлөөлөл 81 байгууллагын 230 гаруй хүүхэд бүртгүүлэн барилдаж байна.
Мөн Тува улсын баг тамирчид зорин ирж оролцож байна.
Нээлтийн үйл ажиллагаа 15:30 цагаас болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.