Сэтгэгдэл 0
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Сан сити хотод пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 5-13-ны өдрүүдэд болов.
Тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн М4 ангиллын 66 кг-ын жинд Ш.Пэрэнлэй суулт болон шахалт, таталтын төрөлд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болжээ.
Мөн М2 ангиллын 74 кг-ын жинд гавьяат тамирчинн С.Энхбат суултын төрөлд 265 кг-ыг өргөснөөр алт, шахалтын төрөлд 157.5 кг-ыг шахсанаар алт, таталтын төрөлд 245 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болсон байна. Тус жингийн М1 ангилалд О.Батбилэг суултын төрөлд 230 кг-ыг өргөж хүрэл, шахалтын төрөлд 132.5 кг-ыг шахсанаар хүрэл, таталтын төрөлд 230 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртэж, нийлбэр хүрэл медаль хүртэв.
Харин М2 ангиллын 105 кг-ын жинд Л.Ариунжаргал суултын төрөлд 305 кг-ыг өргөснөөр алт, таталтын төрөлд 280 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ. М2 ангиллын +120 кг-ын жинд Ц.Үүрцайх шахалтын төрөлд 190 кг-ыг шахаж мөнгө, таталтын төрөлд 200 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.