Сэтгэгдэл 0
Бүгд Найрамдах Кипр Улсын Ларнака хотод самбо бөхийн өсвөр, залуучуудын болон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд болоход 33 орны нийт 577 тамирчин өрсөлдлөө.
Тэмцээнд дасгалжуулагч С.Баяржаргал, Д.Алтантуяа, Д.Баянмөнх, Н.Буянхишиг, Э.Доржпүрэв нарын удирдлага дор оролцсон Монгол Улсын баг нийт 14 медаль хүртэв.
Сурагчдын ДАШТ-ий охидын 44 кг-ын жинд н.Эрдэнэбулган, 47 кг-д Э.Анужин, 65 кг-д Э.Анударь нар хүрэл медаль хүртсэн бол хөвгүүдийн 46 кг-д Б.Сайннямбуу, 53 кг-д М.Баяржавхлан, 64 кг-д Ч.Тэмүүлэн, 79 кг-д Э.Энхзориг, Н.Сумъяабазар нар хүрэл медаль хүртжээ.
Харин өсвөр үеийнхний ДАШТ-ий охидын +80 кг-д М.Хонгорзул мөнгө, -80 кг-д Ц.Чинболор, хөвгүүдийн -80 кг-д Д.Нарантулга нар хүрэл медаль хүртлээ. Тэгвэл залуучуудын ДАШТ-ий охидын 65 кг-д Д.Номин, 72 кг-д Л.Энх-Амар, -80 кг-д О.Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.