Сэтгэгдэл 0
Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын зорчих хэсэг бүхэлдээ мөсөн бүрхүүлтэй халтиргаа гулгаа үүссэн байна
Өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний өдөр А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын 11-14, 54-55, 57-58 км-т замын зорчих хэсэг бүхэлдээ мөсөн бүрхүүлтэй халтиргаа гулгаа үүссэн ба Шуурхай ажлын хэсэг ажиллаж, өгсүүр уруу болон эргэлттэй хэсгүүдээр шороо цацах, бодис цацах ажил хийгдэж байна. Та бүхэн анхаарал болгоомжтой хурдаа тохируулан зорчино уу гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.