Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарт электрон цацрагийн технологи нэвтэрснээр аюулгүй байдал хангагдаж, зардлаа хэмнэх боломжтой

2024/10/09

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Олон улсын Атомын энергийн агентлагаас хэрэгжүүлж буй “Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны салбарт электрон цацрагийн технологи, түүний хэрэглээг дэмжих нь” төслийн шинжээчийн багтай уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус багт АНУ-ын Эрчим хүчний яамны Радиологийн аюулгүй байдлын албаны төлөөлөгч Мэттью Кескула, Ази номхон далайн бүсийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга Мэри Жеон, Номхон далайн баруун хойд үндэсний лаборатори Альтернатив технологийн хөтөлбөрийн менежер Женифер Элстир, Техасын “Эй энд Эм” электрон цацраг судлалын үндэсний төвийн захирал Суреш Пиллай, Олон улсын хөтөлбөрийн удирдагч Оскар Акуна Номхон далайн баруун хойд үндэсний лабораторийн Ахлах цахилгааны инженер Жейкоб Эллис нар багтдаг бөгөөд уулзалтын эхэнд Д.Очирбат манай улсад айлчлал хийж, төслийн хүрээнд “Электрон цацрагийн технологийн хэрэглээ” сургалтыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийллээ.

Олон улсын Атомын энергийн агентлагаас Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2024-2028 онд уг төслийг цөмийн технологийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, шарлагын аппарат, техник технологийг нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ, инноваци хөгжүүлэхээр зорилгоор хэрэгжүүлж байгаа бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Цөмийн энергийн комисс (ЦЭК)-ийн хамтарсан Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм.

Энэ ажлын хэсгийнхэн төслийн шинжээчдийн багтай хамтран “Электрон цацрагийн технологийн хэрэглээ” сэдэвт үндэсний семинарыг ХААХҮЯ дээр өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулж, хүнс, хөдөө аж ахуй болон эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн төлөөллүүдэд мэдээлэл хүргэжээ.

Уулзалтын үеэр АНУ-ын Эрчим хүчний яамны Радиологийн аюулгүй байдлын албаны төлөөлөгч Мэттью Кескула семинарт эрүүл мэндийн салбарын төрийн болон хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцсонд баяртай байгаагаа дуулгаад, электрон цацрагийн технологийг эрүүл мэндийн салбарт хэрхэн ашиглах талаар товч мэдээлэл өгч, Электрон цацрагийн технологи (e-Beam/X-ray)-ийг ашиглах Шарлагын төв байгуулах ТЭЗҮ боловсруулж байгаа талаараа дуулгалаа.

Манай улс одоогоор эмнэлгийн хэрэгслээ этиленоксидийн хийгээр ариутгаж буй. Гэвч этиленоксид нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд эрсдэл дагуулдаг технологи. Тиймээс электрон цацрагийн технологи (e-Beam/X-ray)-ийг эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн ариутгалд ашиглавал зардал хэмнэхээс гадна аюулгүй байдлыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Учир нь электрон цацрагийн шарлага нь бүтээгдэхүүний бүтцийг эвдэхгүй микроорганизмыг бүрэн устгадаг технологи аж.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат эрүүл мэндийн салбарт эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийг ариутгах технологио олон улсын стандартад нийцүүлэх тал дээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд амжилт хүслээ.

Холбоотой мэдээ

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов
Эх орондоо эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэнийг хуяглан хүргэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Эх орондоо эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэнийг хуяглан хүргэв
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Энэ оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ
НҮБ-ын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоох бодлогыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна
ЦЕГ: Бусдыг хутгалж гэмтээсэн этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна
“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
УИХ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Бага насны хүүхэд голын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амиа алдах тохиолдол өндөр байна
Баяр наадмаар 171 байцаагч хяналт шалгалт хийнэ
“Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он