Сэтгэгдэл 0
Зургаан настнуудын шүд цоорол, амны хөндийн эмгэгийн илрүүлэг үзлэгийг 10, 11 дүгээр сард хийнэ
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 6 настнуудын шүдний эмгэгийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг хийх хувийн шүдний эмнэлгүүдийн эмч, эмчийн туслах нарт зориулсан сургалт Эрүүл мэндийн яаманд болж байна.
Энэ сургалтад оролцсон эмч нар ЕБС-ийн 6 настай хүүхдүүдийн шүд цоорол, амны хөндийн эмгэгийн илрүүлэг үзлэгийг хийх юм.
Үзлэг 10, 11 дүгээр сард зохион байгуулагдана.
Үзлэг хийгдсэний дараа эмчилгээ, эрүүлжилтийг эцэг эх, асран хамгаалагч, сургууль, эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.