Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Яармагаас ТЭЦ-IV хүртэлх зургаан эгнээ, 2.4 км авто замын зорчих хөдөлгөөнийг нээлээ

2024/09/26

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сүлжээг өргөтгөх зорилгоор Засгийн газар, нийслэлийн удирдлагууд авто зам, гүүрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлээд байна.

Тэдгээрийн нэг болох нийслэлийн төсвийн санхүүжилтээр баригдсан, Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамж буюу Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай шинэ замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг авто замын бүтээн байгуулалттай танилцлаа. Туул, Дунд гол дээгүүр гурван гүүртэй, 2.4 км урттай тус замын гүүрийн ажлыг 2022 онд, авто замын бүтээн байгуулалтыг 2023 оны наймдугаар сард эхлүүлсэн. Гурван гүүрийн бүтээн байгуулалтыг “Мотор сервис”, “Туулын гүүр далай”, “Тэргүүн саруул зам” компаниудын түншлэлээр, гүүрүүдийг холбосон авто замын ажлыг “Тотал инж” компани гүйцэтгэсэн байна. Явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэг зэрэг тоноглол, тохижилтын ажлуудыг энэ ондоо багтаан дуусахаар төлөвлөжээ. Энэхүү авто замыг ашиглалтад оруулснаар Яармагийн замын ачаалал 20-30 хувиар буурах тооцоо гаргажээ.

Цаашид уг замыг “Хархорин” захын авто замтай холбох, ТЭЦ-IV-ийн замын төгсгөл буюу Гурвалжингийн гүүр, “Хөсөг трейд” рүү явдаг хөндлөн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажлыг үргэлжлүүлнэ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын шинэ төв Яармагийн авто замыг Энхтайвны өргөн чөлөөтэй холбох гудамж замын нэгдүгээр хэсэг, Геологийн төв лабораторийн төмөр замын нүхэн гарц, Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын хоёрдугаар хэсэг, Яармагийн шинэ зам зэрэг гол замуудыг 2022-2027 он хүртэл дөрвөн үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ дөрвөн цогц төслийг хэрэгжүүлснээр төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд хотын төвийг тэлж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилтот төслийн эхний үе шат дуусаж, өнөөдөр зорчих хөдөлгөөнийг нээж байгааг Ерөнхий сайдад танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн хоёр жилд Монгол Улсын Засгийн газар нийслэлийн асуудалд онцгойлон анхаарч, Улаанбаатар хотын тулгамдсан олон асуудлыг сууриар нь шийдвэрлэхэд чиглэсэн хууль эрх зүйн болон үйл ажиллагааны цогц реформ хийх зорилт тавин ажиллаж байна. Сүүлийн 30 жилд нийслэлд нийт 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2024-2028 онд үүнээс гурав дахин их буюу 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. “Бүсчилсэн хөгжил-Улаанбаатар хот” бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг иргэд “20 минут”-д авах шинэ стандарт бүхий хот төлөвлөлтийн цогц шийдэлтэй “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-г боловсруулж Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байгааг онцлов.

Холбоотой мэдээ

“Хар жагсаалт” албан ёсоор хүчингүй болж, онооны систем хэрэгжиж эхэллээ
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Монголын таван ширэн бээлийтэн хүрэл медалийн төлөө тулалдана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Гар утсыг нь хулгайлж, данснаас нь 10 сая төгрөгийг нь шилжүүлжээ
Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
ЗГ: Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
Хөвсгөл, Баян-Өлгий аймагт осолдсон иргэдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг яаралтай тусламж үзүүллээ
Улаанбаатар хотод борлуулалтын 400 цэгээр мидлинг, хагас коксон шахмал түлш худалдаална
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө
“Хар жагсаалт” албан ёсоор хүчингүй болж, онооны систем хэрэгжиж эхэллээ
Монголын таван ширэн бээлийтэн хүрэл медалийн төлөө тулалдана
Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг батлаад байна
БНСУ-ын Хөгжлийн хүрээлэнтэй хамтран Монгол Улсын хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав
Ирэх сараас сумдад Нийгмийн даатгалын мэдээллийн шинэ SICOS системийг нэвтрүүлэх туршилтыг хэрэгжүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он