Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хуурамч санхүүгийн баримтаар 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэргийг шүүхэд шилжүүлэв

2024/09/24

Прокурорын байгууллага 2024 оны 9 дүгээр сарын 16-наас 20-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 41876, мөрдөн байцаалтын 3510 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 537 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 235 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112, Өмчлөх эрхийн эсрэг 64, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 48, Авлига, албан тушаалын 10, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 9, Хүний амьд явах эрхийн эсрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 3, Татвар төлөхөөс зайлсхийсэн 2, Мөнгө угаах, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Цахим мэдээлэлд хууль бусаар халдах тус бүр 1 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас "Геологийн төв лаборатори" Төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан Э.Т нь тус газрын нягтлан бодогч М.Х, төрсөн дүү Э.Б нартай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Иргэн Г.Х нь дугаарын хязгаарлалттай өдөр, жолоодох эрхийн үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцож, улмаар өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Нийслэлийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.О нь нягтлан А.М, О.С нартай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгох зэргээр хувьдаа мөнгө завшиж, Төрийн санд хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Дүүргийн Улсын бүртгэлийн газрын ажилтан Э.Т нар нь нэр бүхий иргэдэд иргэний үнэмлэх гаргаж өгөхөөр хахууль авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 23.4 дүгээр зүйлийн 1 /Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Иргэн Д.Б, Х.А, Г.Б нар нь бүлэглэн нийгмийн сүлжээнд “НӨАТ зарна, шивнэ” гэх зар тавьж, 25.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 1119 ширхэг санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдэн 216 аж ахуйн нэгж, иргэнд худалдаж, 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1/Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор батлагдсан “Аюултай хог хаягдлын жагсаалт”-д заасан хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал болох тосолгооны тосны хаягдлыг зориулалтын бус газар буюу хэрэглээний бохир усыг татан төв коллектор шугам руу хаясан, улмаар өмхий үнэр хотод тархсан  хэрэгт Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 1 /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяраар улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно
Хилийн боомтууд долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
“Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд 350 сая ам.долларын бонд арилжлаа
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа
Киргиз Улсын сайд нарын танхимын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Кысымалиевтэй албан уулзалт хийлээ
Өнөөдөр Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна
Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил 70 орчим хувьтай байна
Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10065 болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он