Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Монголд "Chromebook" угсрах үйлдвэр байгуулахад дэмжлэг хүсэв

2024/09/18

Боловсролын яамны удирдлагууд “Google” болон “Centerm” компанийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан, Монголд Хромбүүк /Chromebook/ угсрах үйлдвэр байгуулах төсөлтэй танилцаж, мэдээлэл авлаа.

“Centerm” нь 2000 онд байгуулагдсан, БНХАУ-ын ухаалаг технологи, харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлийн компани юм. Тус компаниас “Google”-тэй хамтран багш болон хүүхэд бүрийг зөөврийн компьютертэй болгох төслийг дэлхийн 90 оронд хэрэгжүүлж байна. Уг төслийг Монгол Улсад ч мөн хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн зардлаар, дотоодын компанитай хамтран Хромбүүк угсрах үйлдвэр байгуулахад дэмжлэг хүсэж буйгаа “Google” болон “Centerm” компанийн төлөөллүүд илэрхийлэв.

Үйлдвэр байгуулахаас гадна Хромбүүкийг зээлээр олгож, гурван жилийн баталгаа өгөн, эвдрэл гэмтлийг үйлдвэртээ засварлаж, ажиллах хүний нөөцийг БНХАУ-д бэлтгэх боломжтой гэлээ. Мөн дотоодод угсарснаар санхүүг хэмнэж, бага зардлаар 5-10 дахин их сурагчийг компьютероор хангана гэдгийг онцлов. Төслийн дүнд багшийн ажлын ачаалал буурч, цагийг нь хэмнэхээс гадна 2028 он гэхэд сурагч бүр компьютертэй болох боломжтой гэж үзжээ.

Боловсролын сайд П.Наранбаяр төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээс гадна Хромбүүкүүдэд монгол онцлог бүхий контентыг суулгах шаардлагатайг онцолж, яамны зүгээс дэмжлэг үзүүлэх боломжийг судлах болов гэж Боловсролын яамнаас мэдээллээ.  

Холбоотой мэдээ

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Азийн хөгжлийн банктай хамтран коллежуудыг ур чадварын төв болгон хөгжүүлэхийг зорьж байна
Маргааш 1-р хорооллын арын замыг хаана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Азийн хөгжлийн банктай хамтран коллежуудыг ур чадварын төв болгон хөгжүүлэхийг зорьж байна
Маргааш 1-р хорооллын арын замыг хаана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ОХУ-ын Волгоградын академд "Алтан гадас" одон хүртээжээ
Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
"За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна
"Хүүхдийн төлөө За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна
Минутад 10.2 тонн ус соруулах хүчин чадалтай зөөврийн мотопомпыг бэлэн байдалд шилжүүлэн байршуулжээ
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он