Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээлээ

2024/09/14

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн 4 байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Үүний нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

Нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээх үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэнд баярлалаа. Ялангуяа төслийг санхүүжүүлсэн БНХАУ-ын Эксим банк болон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн хамт олонд талархлаа илэрхийлье. 1949 онд Улаанбаатар хотод анхны төмөр зам байгуулагдсанаас хойш Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй нэг түвшинд байж ирсэн. Энэхүү төсөл болон 2024 оны арав, арваннэгдүгээр сард хийж хэрэгжүүлэх нүхэн гарцын ажлууд, 2025 онд хэрэгжүүлэх Дүнжингаравын уулзварын нүхэн гарцыг барьснаар цаашид Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүйгээр явах бүрэн боломж бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар төмөр замын ачаа эргэлтийн хэмжээ өсөхөөс гадна Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг тодорхой түвшинд бууруулах тооцоо судалгаа гарсан. Ажлыг гүйцэтгэх явцад бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлсэн БНХАУ-ын төмөр замын барилгын компанийн ажилчдад зарим бэрхшээл тулгарсан. Улаанбаатар хотын газар доорх мэдээллийн сангийн зарим мэдээлэл дутагдалтай байснаас шалтгаалж тодорхой цаг хугацаанд ажил хойшлох нөхцөл байдалтай тулгарч байсан. Гэсэн хэдий ч Улаанбаатар хот, гүйцэтгэгч компани болон төслийн нэгжийн хэрэгжүүлж байгаа байгууллагуудын ажлын уялдаа сайн байсны үр дүнд цаг хугацаа хожиж, чанарын өндөр түвшинд ажлыг гүйцэтгэлээ. Тухайлбал, Ус сувгийн удирдах газрын хамт олон бүтээн байгуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллалаа. Нүхэн гарцыг барихад олон байгууллагын ажлын уялдаа холбоо чухал байлаа. Түгжрэлгүй Улаанбаатарыг хамтдаа бүтээцгээе” хэмээн хэллээ.

Таван шарын нүхэн гарц нь төмөр замын доогуур 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж гэдгээрээ Улаанбаатар хотдоо анхдагч бүтээн байгуулалт юм. Мөн хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр урт бөгөөд хоёр түвшний огтлолцолтой. Нүхэн гарцыг бүрэн нээснээр хоногт 32,500 автомашин зорчих боломжтой болно. Ийнхүү авто замын нэвтрүүлэх чадвар нь 22,9 хувиар нэмэгдэж, түгжрэл бууруулахад үр нөлөөгөө үзүүлэх юм. Төмөр замын 396 дугаар гармаар хоногт 53 галт тэрэг өнгөрч, нийт 2 цаг 48 минут орчим хугацаанд гармыг хаадаг байна. Цаашид хоногт 5-6 цаг уг гармыг хаах шаардлага үүсэхээр тооцоо судалгаа гарсан тул нүхэн гарцыг барьснаар авто замын урсгал галт тэрэгний хөдөлгөөнөөс хамааралгүй болж байгаа онцлогтой. Төлөвлөгөөний дагуу Таван шарын нүхэн гарцыг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах бол есдүгээр сарын 14-ний өдөр ийнхүү авто замын хөдөлгөөнийг нээж байна.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ

Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
ГИХГ: 34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
Хутга тулган автомашиныг нь дээрэмдсэн бүлэг этгээдийг олж тогтоолоо
Экспортолсон ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ 183.5 мянган тоннд хүрэв
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ
Монгол Улс олон улсын усны байгууллага байгуулах үйл ажиллагаанд өндөр оролцоотой байхаа илэрхийллээ
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он